Үхрийн галзуу өвчин гарчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

Дорнод аймгийн Чойбалсан сумын нэгдүгээр багийн Хулстай гэдэг газарт хаваржиж байгаа малчин Хүрлээгийн суурьт хэд хоногийн өмнө нэг үхэр өвчилжээ. Өвчний шинж байдлыг цаг алдалгүй мэдэгдсэнээр яаралтай шинжилгээ авч төв рүү явууулсан нь үхрийн галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд ойр хавийн айл хунарын мал амьтан, нохойг вакцинжуулж, хорио тогтоосон нутаг дэвсгэрээс малын гаралтай түүхий гадагш гаргахгүй байх зэрэг арга хэмжээ авч эхэллээ. Хорио цээрийн хугацааг эхний удаад 21 хоногоор тогтоосон байна.
Үүнтэй зэрэгцэн тус аймгийн Баянтүмэн сумын нутаг Их ус гэдэг газарт хонины цэцэг өвчин гарсан тухай мэдээлэл ирлээ. Он гарснаас хойш Дорнод аймгийн хэмжээнд малын гаралтай өвчин хэд хэдэн удаагийнх бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.237) 2015 оны 04 сарын 14

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top