Өөрийгөө хөлдөөж 200 жилийн дараа дахин сэрээхийг зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 14

Эмчийн ажлаа олон жил хийсний эцэст тэтгэвэртээ гарч буй их сургуулийн профессор Клаус Замес Херманн хүн нас барсны дараа дахин амьдрана гэдэгт итгэлтэй байдаг гэнэ. Тэрээр өөрийгөө хөлдөөж 150 эсвэл 200 жилийн дараа дахин сэрээхийг зөвшөөрсөн байна.

Замес энэ тухайгаа “Ихэнх хүмүүс урт удаан амьдралыг хүсдэггүй байж болох ч би урт наслахыг хүсдэг. Нас барсны дараа би хаа нэгтээ тэнгэрт ч юмуу тайван амьдарч болох байх гэж мөрөөддөг байсан. Харин энэ итгэл үнэмшлийг минь анагаах ухааны аргаар биелүүлэх боломжтой байх гэж бодож байна” хэмээжээ.

Эхний ээлжинд нас барсны гэрчилгээ авч шаардлагатай эм тариаг хийлгээд дараа нь мөсөнд хөлдөөх хэрэгтэй гэж тэрээр тайлбарласан байна. Тэрээр хүний эд эрхтэнийг удаан хадгалах асуудлаар эрдмийн ажил бичиж байсан бөгөөд түүнийг дахин сэрээх нь илбэ шид биш шинжлэх ухаан гэж үзэж байгаа юм. Зөв температурт, зэвнээс сайн хамгаалж чадвал 200 жил хадгалах боломжтой гэж тэрээр үздэг. Харин үүний дараа шинжлэх ухааны үндэслэлээр түүнийг дахин амилуулах боломжтой юм байна. 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mus(103.229.123.160) 2015 оны 04 сарын 16

onoliin huvid bolno getel 200 jiliin daraa haana baihiin yaaj sergeehiin olon huchin zuiliig tootsooloh heregtei hunii nas dood tal 150 nasladag bol ahu de

0  |  0
saihan gar bna(203.91.119.146) 2015 оны 04 сарын 15

Odoogiin tehnik tehnologi 200 jiliin daraa muzein uzmer bolchihson baina daa. Ter ueiin tehnology hunii tarhiig avaad uur bied hiih deeree tulchihsan baih bizdee. Uhehdee ene uvgun shig huldnuu yaadiin

0  |  0
ооо(202.131.225.147) 2015 оны 04 сарын 15

Хүний бие уснаас бүтдэг мөн усыг хөлдөөхөд бүтэц нь эвдэрдэг гэж сонсож байсан юм байна. Тэхээр хөлдөөхөд эргээд сэрэх боломж бараг л байхгүй

0  |  0
bataa(103.23.51.2) 2015 оны 04 сарын 15

Yur ni zuv hulduuj hadgalj chaduul bolomjtoi mogoi hulduud ergeed serdeg ene bol batalgaa itgel naidvar bn aa gej bodoj bn

0  |  0
Gana(166.137.118.34) 2015 оны 04 сарын 15

200 jiliin daraa baihdaa yahav dee

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.237) 2015 оны 04 сарын 14

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top