Өнөөдөр болох зарим үйл явдал

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

09.00 цаг: Хөгжлийн төлөө түншлэл форум эхэлнэ.

9.30 цаг: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

09.30 цаг: "Хотын хөгжлийн ирээдүй" эрдэм шинжилгээний бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ.

09.00 цаг: Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдэд Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг сурталчлан таниулах форум эхэлнэ.

09.00 цаг: МУИС-ийн хичээлийн 1-р байрны дугуй танхимд Дэл уулын түүх, соёлын дурсгалын судалгаа, бүртгэн баримтжуулалт, хадгалалт, хамгаалалтын байдлын тухай нээлттэй хэлэлцүүлэгтэй

10.00 цаг: “Хөгжлийн түүчээ” Хан-Уул дүүргийн ажил олгогчдын зөвлөгөөнийг ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс хамтран Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимд зохион байгуулна. 

11.00 цаг: Нийслэлийн Худалдаа Үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн хүрээнд өнгөрсөн 2014 оны нэгдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын захирагчын ажлын албанаас “КИГ” ХХК-тай хамтран нийслэлийн гудамж талбай дахь шаардлага хангаагүй ТҮЦ-үүдийг буулган, шаардлага хангахуйц шинэ ТҮЦ-үүдийг барьж иргэдэд хүргэж эхлээд байгаа. Энэ талаар “КИГ” ХХК болон иргэдийн төлөөлөл хамтран МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.  

14.30 цаг: “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжлөх арга хэмжээний талаарх хэвлэлийн бага хурал МҮХАҮТ-д болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 15

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top