Байнгын хороодын хуралдаантай

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15
Ажлын хэсгийн хуралдаан
 
  •  “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
 
Байнгын болон дэд хорооны хуралдаан

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
  • Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт /Засгийн газар 2015.04.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/;
  • Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны үйл ажиллагааны тайлан;
  • Үндэсний статистикийн хорооны 2014 оны үйл ажиллагааны тайлан;
  • Бусад
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
 
Хэлэлцэх асуудал:
  • Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нарын 8 гишүүн 2015.02.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эмнэлгийн барилга, эзэмшил газрын талаар цаашид авах арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 09 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэнд, спортын сайдын болон Нийслэлийн Засаг даргын мэдээлэл;
  • Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудал.

 

160 тэмдэгтэнд багтааж бичнэ үү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 15

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top