Цувралын зургаа дахь тоглолт болно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй “Супер лиг”-ийн аваргын төлөө өрсөлдөхөөр "Дундговь Альянс Тех Харцага" шалгараад байгаа. Тэгвэл нөгөө нэг эрхийн төлөө “SBL Хасын Хүлэгүүд”, “Дорнод Танан Гарьд” багууд өрсөлдөж байна. Хоёр багийн цувралын тав дахь тоглолт өнгөрөгч даваа гаригт болоход “Дорнод танан Гарьд” хожиж, 3:2-оор тэргүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр 18 цагаас Спортын төв ордонд хоёр багийн зургаа дахь тоглолт болох гэж байна. Хоёр багийн түрүүлж дөрөв хожсон нь финалд “Дундговь Альянс Тех харцага”-тай өрсөлдөх юм.

Цуврал 3:2

  • “SBL Хасын Хүлэгүүд” vs “Дорнод Танан Гарьд” - 96:114
  • “SBL Хасын Хүлэгүүд” vs “Дорнод Танан Гарьд” 118:100
  • “Дорнод Танан Гарьд” vs “SBL Хасын Хүлэгүүд” 122:101
  • "SBL Хасын Хүлэгүүд" vs "Дорнод Танан Гарьд" 103:98
  • "SBL Хасын Хүлэгүүд" vs "Дорнод Танан Гарьд" 87:110

Мөн энэ өдөр эрэгтэй “Супер лиг”-ийн хагас шигшээ тоглолтоос гадна дахин хоёр тоглолт болно.

Спортын төв ордонд лхагва гаригт(IV.15) болох тоглолтын хуваарийг танилцуулья:

  • 17.00 цаг: “Сэнгүр фанат-2015” тэмцээний алтан медалийн төлөөх сүүлийн тоглолт “Эрдэнэдрийлинг Ригс” vs “Мон-Алтиус Мадимос Шонхорууд”
  • 18.00 цаг: "Үндэсний супер лиг"-ийн хагас шигшээ цувралын 6 дахь тоглолт “Дорнод Танан Гарьд” vs “SBL Хасын Хүлэгүүд”
  • 20.00 цаг: Эмэгтэй Cупер лигийн аваргын цувралын 3 дахь тоглолт “Баянгол Falcons” vs “Этүгэн SBL Хасын Хүлэгүүд”

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 15

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top