М.Энхсайханы гишүүдэд илгээсэн захидал

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

Монгол Улсын сайд М.Энхсайхан УИХ-ын гишүүдэд нээлттэй захидал илгээжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна.

Захидалд, "Эрхэм гишүүдээ, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн "Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" УИХын 34 дүгээр тогтоолд “...Тавантолгойн орд газраас олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, уг зорилгоор орд газрыг иж бүрэн хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэх /1.4/...”,ТавантолгойГашуунсухайт, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам болон тээврийн бусад дэд бүтцийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуула /1.6/...”   гэж маш тодорхой заасны дагуу Монгол улсын Засгийн газар 2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр "Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай" 268 дугаар тогтоолоо гарган уг ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалт явуулж, Монголын Энержи Ресурс ХХК, БНХАУ-ын Шенхуа Энержи, Японы Сумитомо Корпорацийн нэгдэл шалгарсан бөгөөд Засгийн газар ба энэхүү консерциум хооронд гэрээ хэлэлцээр олон сар үргэлжлэн амжилттай дуусаж буй тухай сайхан мэдээллийг бид М.Энхсайхан сайдаар ахлуулсан ажлын хэсгийн удаа дараагийн мэдээллүүд, мөн Монгол улсын Ерөнхий сайд ард түмэндээ хандан хийсэн мэдэгдлээс аваад байгаа билээ.

Эрхэм гишүүдээ,

Олон арван жил яригдсаар ирсэн Тавантолгойгоо өнөөгийн бодит нөхцөл байдалд нийцүүлэн эрчимжүүлж, уналтанд ороод байгаа уул уурхайн салбараа сэргээн олон зуун аж ахуйн нэгж ашиг орлоготой, олон мянган монгол хүн ажлын байртай болж, улсын маань эдийн засагт олон талын эерэг өөрчлөлтүүд гарч эхлэх боломжийг монголчууд энэхүү төслөөр дамжуулан бүрдүүлж чадах эсэх нь эрхэм гишүүн Таны шийдвэрээс шууд хамаарах боллоо. Эх орноо эдийн засгийн эрчимтэй хөгжлийн замд хөтлөхөд тулах цэг, түлхэх хүч болох учиртай уул уурхайн салбарынхан бид Та бүхний гаргах түүхэн чухал шийдвэрийн өмнө дуу хоолойгоо нэгтгэн санал бодлоо хамтатган ил захидал хэлбэрээр илгээж байгаагийн ялдамд Монголынхоо эдийн засгийн хөгжлийг хурдасгахад бүхий л мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулан идэвхитэй оролцохоо илэрхийлж буйг минь хүлээн авна уу.

Дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүн, түүний доторнүүрсний үнийн уналт үргэлжилж, нийлүүлэгчдийн өрсөлдөөн улам хүчтэй болсоор буй энэ амаргүй үед бид Тавантолгойн асуудлаа маш шуурхай шийдэх ёстой болж байна. Хугацаа алдвал бүхнийг алдана гэсэн үг бий" гэжээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.15.200) 2015 оны 04 сарын 15

Ганцаарчилсан тоглолт амжилтад хүрдэггүй.

0  |  0
ДОРЖ(103.26.192.146) 2015 оны 04 сарын 15

ЭНЭ ГЭРЭЭГ ДЭМЖИЖ КНОПОО ДАРСАН ГИШҮҮД 2016 ОНД ДЭВШИХ ЭРХГҮЙ БОЛОХ БӨГӨӨД ДАХИН УЛСТӨРД ОРОХ ХААЛГА ҮГҮЙ БОЛОХООР НАМУУДЫН ДАРГА НАР ЗОХИЦУУЛАХ БУЙ ЗАА, ЭНХСАЙХАН ТАНЫ ОРОЛЦСОН БОЛГОН ДАНДАА БУРУУ АШИГГҮЙ БХ ЮМ ДАА....ЯАХ ВЭ ЧАМАЙГ ААН

0  |  0
ЗОЧИН(103.26.192.146) 2015 оны 04 сарын 15

ХЭЛМЭГДҮҮЛСЭН Я.БАТСУУРИЙН ОРОНД ХУУЛЬ БУСААР ӨӨР ХҮН ТОМИЛСОН БНА , ТҮҮНИЙГ СУЛЛАХ ЁСТОЙ , ЯАГААД ГЭВЭЛ ТҮҮНИЙ ҮЕД ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ МАШ АШИГТАЙ АЖИЛЛАЖ БГАА

0  |  0
ИРГЭН (103.26.192.146) 2015 оны 04 сарын 15

ЧИ БУЛТАЛГҮЙГЭЭР тв-ИЙН ХАЛЗ МЭТГЭЛЦЭЭНД ОРОХ БСН ЮМ ДАА, ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД БХ ГЭРЭЭГ НУУЦААР ГЭЖ БГД УИХ-ЫН ДАРГАД ГАРДУУЛСАН БЖ ОДОО ГИШҮҮДЭД ХАНДАЖ ГЭНЭ, ЭНХСАЙХНЫГ ХОРЬЖ ШАЛГА, Я.БАТСУУРИЙГ СУЛЛАЖ АЖИЛД НЬ ОРУУЛ АА ЧАДААГҮЙ БЖ

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.225) 2015 оны 04 сарын 15

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

0  |  0
Top