”Улс төрчдийн хэлснээр бүсээ чангалсаар бүс маань тасарч байна”

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

Эдийн засаг хямарч байгаа нь аль ч салбарт мэдрэгдэж байна. Ажилгүй иргэдийн тоо бага багаар өсч, хувийн бизнесийн салбар хумигдсаар. Энэ хямрал жижиг бизнес эрхлэгчид болон бусдаас цалин харж амьдардаг дундаж болон түүнээс бага орлогтой иргэдэд хурцаар мэдрэгдэж байна. Жижиг байгууллагууд ажилчдынхаа цалинг цагт нь тавихгүй байгаа тул зээлээс зээл, өрнөөс өрний хооронд амьдардаг иргэдийн тоо гэрлийн хурдаар өслөө. Гэтэл манай эдийн засгийг сэргээх найдвар болсон Оюутолгой, Тавантолгойн ордыг улс төрчид гацааж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлчихлээ.

Манай эдийн засгийг сэргээх найдвар болсон Оюутолгой, Тавантолгойн ордыг улс төрчид гацааж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлчихлээ.

Нэгэн уул уурхайн компанид ажилладаг байсан залуу компани нь захиалгагүй болсноос хоёр жил ажилгүй гэртээ суужээ. Тэрбээр энэ бүхэнд бухимдаж, бүсээ чангалсан ч тэсэхээргүй хэмжээнд хүрсэн тухайгаа ярьсан бичлэгээ интернэтэд тавьжээ. Тэрбээр “УИХ-ын гишүүд ард иргэдийг бүсээ чангал, бүсээ чангал гээд байдаг. Бүсээ чангалаад, чангалаад тасарч байна. Одоо байгаа амьдралыг хар. Оюутолгой, Тавантолгойг ажиллуулмаар байна” гэжээ. Хэрэв Оюутолгой, Тавантолгойн ордын гэрээг явуулахгүй бол жагсаал, цуглаан хийхэд бэлэн байгаагаа ч хэллээ.

УИХ-ын гишүүд, улс төрчид авилгын сүлжээ үүсгэчихээд байгаа бол энд ард иргэд амьдралаа залгуулахын тулд өр, зээлийн сүлжээ үүсгэчихээд байна. 

Энэ бол ганцхан хүний жишээ. Түүн шиг уул уурхай салбарт ажиллах хүсэлтэй ч ажилгүй болсон мянга мянган иргэн байна. Түүн шиг бүсээ чангалаад чангалаад дийлэхгүй болсон хэдэн зуун мянган хүн бий болчихлоо. Бидний эргэн тойронд зээлгүй хүн ч гэж байхгүй боллоо. УИХ-ын гишүүд, улс төрчид авилгын сүлжээ үүсгэчихээд байгаа бол энд ард иргэд амьдралаа залгуулахын тулд өр, зээлийн сүлжээ үүсгэчихээд байна. Ажилтай нэг нь цалингаас цалингийн хооронд бүсээ чангалж, авсан хэдэн төгрөг нь инфляциас болж үнэгүйдэж байна шүү дээ. УИХ-ын гишүүд, сайд дарга нар бодит байдалдээр иргэдийн амьдрал хэрхэн хямарсныг анзаарахгүй, өөрсдөө эдийн засгийн хямралд өртөхгүй яваа болохоор Тавантолгой, Оюутолгойн ордыг хурдан ашиглалтад оруулъя, эдийн засгаа даруй сэргээе гэсэн бодол байхгүй байна. Хэрэв улс төрчид ингэж иргэдийнхээ бүсийг тасартал нь чангалвал иргэдийн тэвчээр тасарна. Дээрх залуу шиг ажлын байртай болохын тулд жагсаал, цуглаан хийхэд бэлэн байгаа иргэд олон байгаа нь гарцаагүй.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНОС(103.57.93.233) 2015 оны 12 сарын 29

ЗӨВ ШҮҮ

0  |  0
jjj(202.21.124.2) 2015 оны 04 сарын 15

goy helj

0  |  0
Top