Ухаалаг утасны тусламжтайгаар нүүдэл заалгаж байгаад тэмцээнээс хөөгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

Гүржийн хошой аварга шатарчин Гайоз Нигализег Дубайн тэмцээнээс хөөжээ. Шатарчин залуу ойр ойрхон 00-ийн өрөө рүү гүйн ухаалаг утсаар нүүдэл заалгаж байсныг нь илрүүлсэн тул тэмцээнээс хөөжээ. Үүнийг нь түүнтэй тоглож байсан Армений шатарчин гүрж анзаарч тэмцээнийг зохион байгуулагчдад гомдол гаргасан ажээ. Гомдлын дагуу Гүржийн шатарчны биед ямар нэгэн төхөөрөмж байгаа эсэхийг шалгахад юу ч илрээгүй боловч 00-ийн өрөөг шалгахад тэдний шатрын өргийн анализтай гар утас олдсон гэнэ. Нигализе утсыг өөрийнх нь биш гэж мэдэгдсэн ч спортын шударга өрсөлдөөний журмыг зөрчсөн тул тэмцээнээс хассан байна. Мөн тэмцээнд оролцох эрхийг нь 3 жилээр хасчээ. Хэрвээ Нигализе гурван жилийн дараагаар дахин ийм үйлдэл гаргавал 15 жилээр тэмцээнд оролцох эрхийг нь хасах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top