Бэйонсигийн ээж гэрлэжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

Дуучин Бейонсигийн ээж 61 настай Тина Ноулз өчигдөр хуримаа хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 68 настай жүжигчин Ричард Лосонтой хуримаа хийсэн байна. Хуримын ёслол Калифорни мужийн нэгэн ресторанд болж Беойнси гэр бүлийнхээ хамтаар оролцсон байна. Бейонси твиттертээ “Баяр хүргье. Та минь дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байна. Сайхан амьдраарай” гэж жиргэжээ. Хуриманд дуучны дүү Соланж Ноулз оролцоогүй байна. Тэрбээр 2010 оноос эхлэн гэр бүлийн асуудлаас болж ээжтэйгээ харьцахаа болсон юм. Тина Ноулз 2011 онд Бейонси, Соланжийн эцэг Мэтьюгаас албан ёсоор салсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top