Улаанбаатарт 11-13 градус дулаан байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст хүйтэн хавсрагатай хонож, өдөртөө ихэнх нутгаар дулаарна.

2015 оны 04 дүгээр сарын 15-ны 21 цагаас 04 дүгээр сарын 16-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 7-12 градус хүйтэн, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул Тэрэлж голын сав газраар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, Халх голын сав нутгаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар шөнөдөө хүйтэрч 5-10 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, зүүн хэсгээр 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top