Д.Сумъяабазарыг дэд хорооны даргаар сонголоо

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 15

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо үдээс хойш Төрийн ордонд хуралдаж, Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлснийг хэлэлцэж гишүүдийн олонх дэмжлээ. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 8 гишүүний энэ оны 2 дугаар сарын 16-нд өргөн мэдүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийх байсан ч хууль санаачлагчийн зүгээс гаргасан саналаар уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа Засгийн газраас өргөн барьж буй бусад хуулийн төслүүдтэй дээрх хуулийг уялдуулж, илүү чамбайруулах шаардлагатай байгаагаа хэлсэн юм. Иймд байнгын хорооны дарга Д.Батцогт хуулийн төсөл дээр эргэж ажиллаад богино хугацаанд оруулж ирэхийг даалгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top