Өнөөдрийн өрнө, дорны зурхай

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Дөрөвдүгээр сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын дунд шарагчин туулай сарын 27. Бархасвадь гараг.Шувуун хушуут одтой, 6 цагаан мэнгэтэй хар Нохой өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * * 


Хонь (3/21-4/19)

Болгоомжтой байх өдөр. Амьдралын эрч хүч урьдын адил өндөрт байна. Гэвч таны замд гэнэтийн хүндрэл эсвэл маш сайн бодож боловсруулсан төлөвлөгөөг тань нурааж мэдэх, үйл явдлын явцыг сүйрүүлж мэдэх байдал үүсч болохыг одууд үгүйсгэхгүй байна. Өнөөдөр хүсэл мөрөөдөл тань бодит байдал болон хувирч магадгүй байна. Хэдийгээр төөрөгдөл, тодорхойгүй байдал үргэлжилсээр байх боловч асуудлыг шийдвэрлэх чадвар тань нэмэгдэнэ.


Үхэр (4/20-5/20)

Гэр бүлийн асуудлууд бүхнээс түрүүнд тавигдаж танаас их хэмжээний зардал гаргахыг шаардах болно. Мөнгө санхүүгийн бэрхшээлээс гарахын тулд чармайн ажиллах хэрэг гарна. Хүсэл зорилгоо хэрэгжүүлэх гэж шууд муйхраар дайралгүй бусдын зөвлөгөөг авч ажил хэрэг болговол илүү сайн үр дүн өгнө. Хурдан хугацаанд гүйцэтгэгдэн бодитой ашиг орлого авчирах төслүүдийг эхний ээлжинд хэрэгжүүлэх хэрэгтэй. Төслийн ажилд шинэ хүмүүсийг татан оролцуулахыг хичээгээрэй.


Хамтатгах (5/21-6/21)

Чухал шийдвэр гаргах болон ажлаа солих талаар удирдлага, олон нийтийн байгууллагад хандахад тааламжгүй өдөр. Өдөөн хатгалгад бүү авт. Шийдмэг байдлаа алдалгүй оногдсон ажлаа урагшлуулвал сайн үр дүнд хүрч, олны сайшаалыг хүлээх нигууртай. Магадгүй өнөөдөр хүлээн авах мэдээ таныг найзуудаасаа тусламж хүсэхэд хүргэх нь.


 Мэлхий  (6/22-7/22)   

Ялангуяа эрсдэлтэй шинэ санаанаас үүсэх ялимгүй хүндрэлд од гарагс нөлөөлөхгүй нь. Ажлын хамтрагчид таныг будилуулахыг оролдоно. Архаг ядаргааны улмаас эрүүл мэнд доройтно. Хүнд нөхцөл байдлаас гарахад үнэнч найз эсвэл хамтрагч тань туслах бололтой.


Арслан (7/23-8/22)   

Идэвхтэй, бүтээж туурвих, хайр дурлал, уучлалын бэлгэдэлтэй өдөр. Таныг ажил хэргийн болон амин хувийн уулзалт, болзоо, чухал баримт бичгийг хэлбэржүүлэх ажил хүлээж байгаа бололтой. Таны тусламж дэмжлэг шаардлагатай байгаа мартагдсан найз нөхөд болон төрөл төрөгсдөө эргэж тойрохыг зөвлөж байна. Бүтээж туурвих ажил эрхлэх болон хүүхдүүдтэй хамт зугаалахад таатай өдөр.


Охин (8/23-9/22)    

Бодсон санаснаа гүйцэлдүүлэх өдөр. Хэн нэгэнтэй уулзаж ярилцах, энергийн шинэ эх үүсвэрүүдийг эрж хайх, зорилгодоо хүрч тэмүүлэхэд таатай өдөр. Та дээд хүчний цайз хамгаалалтад байгаа тул гай зовлон таныг тойрон гарах болно. Муу санаатай хүн таны хөл дор занга тавих боловч харин өөрөө ашиггүй байрлалд очих болно. Хэрвээ танд хэн нэгэн шинэ ажлыг санал болговол эргэлзэлгүйгээр шууд зөвшөөр. Учир нь од гаригс танд ололт амжилт, эхлүүлсэн ажил тань дэвжин цэцэглэх боломж байгааг амлаж байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Өдрийн эхлэл ноцтой явуулгаар, адал явдал эсвэл гэнэтийн таагүй санагдах тохиолдлоор дүүрэн байна. Эрэгтэйчүүд зөвшилцөлд хүрсний хэрэггүй, худалдан авалт хийхгүй, цаас урах эсвэл мод цавчих, шүдний эмчид очсоны хэрэггүй. Эмэгтэйчүүдийг одод гэр бүлийн эсвэл хамтрагчтай харьцах харилцаа хүндэрч мэднэ гэдгийг сануулж байна. Эрс шийдэмгий үг хэлэх эсвэл өндөр дуугаар ярихаас зайлсхий. Уян налархай ба өгөөмөр зан гарга. Зай тавьж өг. Өөрийн шуналыг таны зөрчилдөөнд хүргэхгүй байх хэрэгтэй. Учир нь үүний үр дүнд бий болсон харилцааг бусниулж мэдэх юм.


Хилэнц (10/23-11/21)   

Эргэн тойронд байгаа хүмүүсээс болж алдагдсан эрч хүчээ эргүүлэн авахад таатай өдөр байна. Магадгүй ихэнх нь эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгавар болгоно. Мөн түүнчлэн гэрээ хэлэлцээрээ найдвартай хүмүүсээр дуусгавар болго. Гэхдээ энэ хийсэн бүхнээс бүрмөсөн сал гэж байгаа юм биш гэдгийг сана. Танд зориулсан хэн нэгний хайрыг та алгаа тосон авах гэсний хэрэггүй. Өөрийн дотоод сэтгэлээ дага. Өдрийн хагаст гэнэтийн зочин хүлээж авна. Өдрийг зугаатай өнгөрүүлнэ.


Нум (11/22-12/21)    

Бүтээж туурвих онгод хийморь орох өдөр. Хувийн амьдрал тань хангалттай хэмжээний онц сонирхолтой үйл явдлаар дүүрэн байхыг энэ өдөр амлаж байна. Түүнчлэн таны биеийн байдал, сэтгэл санаа сайн байж, ажиллаж хөдөлмөрлөх чадвар дээшлэхийн зэрэгцээ шинэ танилцалт нь ашигтай байх ба хуучны найз нөхдөөс сураг ажиг хүлээн авч баярлана.


Матар (12/22-1/19)   

Ачаалалтай өдөр. Зарим нэг аминч байдал мөн зайлшгүй олон ажилд идэвхтэй байснаар сэтгэл санаа тань тавгүйтэх болно. Хүүхдүүдтэйгээ амрах, эртний найзтайгаа сонирхолтой яриа өрнүүлэх нь хамгийн сайн эм болно. Зайлшгүй амлалтандаа хүрэх өдөр. Санаандгүй ганц үг олон хүндхэн асуудлыг эхлүүлж болзошгүйг анхаараарай. Сэтгэл санаа үе үе өөрчлөгдөх, муухай ааш авир зэргээс болоод өдөр үр дүн муутай өнгөрч магадгүй.

 


Хумх (1/20-2/18)   

Шинэ танилтай болох, тасалдсан хуучин нөхөрлөлөө сэргээхэд тааламжтай. Мэргэжлийн ажил дээр тооцоо алдах, алдаа гаргаж болзошгүй. Хувь заяа танд таагүй гэнэтийн бэлэг барина, өөрөөр хэлбэл та даргатайгаа, хамт ажилладаг хүмүүстэй зөрчилдөх байх. Хашгирч орилон, нэр хүндээ унагалгүй энэ байдлаас гарах боломж танд бий. Эцэст нь хамт олны дунд таны байр суурь улам бэхжинэ.


Загас (2/19-3/20)

Энэ өдөр хүнд өдөр болно. Бодлогогүй байх, сэтгэл зүйн мэдрэмжгүй байдал нь хамтрагч нартайгаа зөрчилдөхөд, төрөлхийн өгөөмөр зан нь ямар ч ажлыг шийдэхэд саад болно. Хувийн амьдралд сэтгэлээр унах, гомдох явдал гарч болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top