Төсвийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталлаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай” А/284 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний салбар, үйл ажиллагааны чиглэлээр ангилсан жагсаалтыг хавсралтаар баталлаа. Үүнд:


Авто зам, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, зам засварын ажлын жагсаалт
Хот байгуулалт, дахин төлөвлөлтийн чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Нийгмийн салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Байгаль орчин, ногоон хөгжил, хөдөө аж ахуй, үйлдвэр технологийн паркийн чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт


Орон сууц нийтийн аж ахуй, тохижилт, авто замын засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт
Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Нийгмийн халамжийн салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Баянгол дүүргийн Засаг даргад эрх шилжсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Баянзүрх дүүргийн Засаг даргад эрх шилжсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Хан-Уул дүүргийн Засаг даргад эрх шилжсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Сүхбаатар дүүргийн Засаг даргад эрх шилжсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад эрх шилжсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Чингэлтэй дүүргийн Засаг даргад эрх шилжсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Багануур дүүргийн Засаг даргад эрх шилжсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Багахангай дүүргийн Засаг даргад эрх шилжсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Налайх дүүргийн Засаг даргад эрх шилжсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт
Төсвийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, ажлын явцыг эрчимжүүлэх зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав.

 

Үүнд:
Авто зам, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, авто замын засварын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Хот байгуулалт, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Нийгмийн салбарын чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Байгаль орчин, ногоон хөгжил, хөдөө аж ахуй, үйлдвэр технологийн паркийн чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Орон сууц нийтийн аж ахуй, тохижилт, авто замын засвар, шинэчлэлтийн чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Төрийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Нийгмийн халамжийн салбарын чиглэлээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Баянгол дүүрэгт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл,
Баянзүрх дүүрэгт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Хан-Уул дүүрэгт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Сүхбаатар дүүрэгт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Сонгинохайрхан дүүрэгт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Чингэлтэй дүүрэгт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Багануур дүүрэгт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Багахангай дүүрэгт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Налайх дүүрэгт эрх шилжсэн хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зөвлөл
Мөн Нийслэлийн 2015 оны төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллана.



Өмч хувьчлал, Газрын төлбөр, дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын орлого, татварын болон бусад татварын бус орлогыг нэр төрлөөр нь ханган биелүүлэх, төсөвт төвлөрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, 14 хоног тутамд ажлын тайлан, үр дүнг хэлэлцэж ажиллаж, нийслэлийн төсвийн улирлын чанартай орлогын дутагдал гарсан тохиолдолд улсын төсвөөс зээл авч шийдвэрлэхийг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top