Долдугаар сарын 1-ээс автобус ухаалаг системд шилжинэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Анхны ухаалаг троллейбусыг Хорооллын эцэс, Үйлдвэр комбинатын чиглэлд хоёр өдрийн өмнө туршилтаар явуулж эхэлсэн бол өнөөдрөөс энэ чиглэлийн 10 троллейбус нэмж явуулах юм байна.

Энэ талаар “Улаанбаатар смарт карт” компанийн мэргэжилтэн Ц.Түвшинжаргалаас тодруулахад, “Тоног техөөрөмжөө суурилуулж байна. Туршилтын троллейбусанд иргэд одоогоор мөнгөө төлж явж байгаа. Эхний ээлжид манай инженер техникийн ажилтнууд картаар үйлчлүүлж, туршиж байна. Ирэх долоо хоногийн сүүлээр хоёр чиглэлийн автобусанд төхөөрөмж суурилуулна” гэв.

Ирэх сард карт борлуулах 500 цэг байгуулах бөгөөд иргэд сайн дураараа карт ашиглан үйлчлүүлж болох юм байна. Харин ирэх долдугаар сарын 1-нээс ухаалаг системийг бүх нийтийн тээвэрт албан ёсоор ашиглаж эхлэх аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top