Казиногийн хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

УИХ-ын чуулганы цагаасаа хоцорч эхэллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд  “Шилэн ирцний ачаар гишүүдийн хэн нь цагтаа, хэн нь хоцорч ирдгийг сонгогчид хардаг болсон. Өглөө ажилдаа цагтаа ирсэн гишүүдэд баяр хүргэе” хэмээлээ. Өнөөдрийн хуралдаанаар нийтдээ 8 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс хамгийн түрүүнд Казиногийн тухай хуулийн төсөл түүнтэй холбоотой хуулийн төслөөр санал хураахад гишүүдийн 81,2 хувь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Одоо чуулганаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ff(202.21.106.161) 2015 оны 04 сарын 16

end mongol jiriin irgen hun toglohgui um bol iim huuliig buu batal

0  |  0
Top