С.Баяртай холбоотой баримтыг АТГ шалгаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Ерөнхий сайд асан С.Баярын гадаад дахь үл хөдлөх хөрөнгөний асуудал ил гарч багагүй шуугиан дэгдээсэн билээ. Үүнийг УИХ-ын гишүүн Г.Уянга олны өмнө ил гаргасан юм. Тэгвэл энэ асуудалтай холбоотой АТГ-аас Г.Уянгын дуудаж мэдүүлэг авчээ. Энэ талаар Г.Уянга гишүүн "Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө.  Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм 4 баримт байна. Tус бүр 2 хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн бүртгэлийн баримт, мөн эзэмшигч нэр өөрчлөгдсөн тухай СӨХ-д явуулдаг мэдэгдэл байна. Бүх баримт бичиг нотариатаар баталгаажсан. Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай бүртгэлийн баримтууд.

Эхний 1-р хуудсанд:

· Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай
· Нью Йорк хотын бүртгэл мэдээллийн агентлагт бүртгэгдсэн өдөр --2007-12-11
· Бүртгэлийн хураамж--$67
· Өргөдлийн хураамж--$75
· Нью Хотын үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх татвар --$12986.5

Цааш нь 2-7 хуудсанд үл хөдлөхийн нотариатаар баталгаажсан гэрээ, үл хөдлөхийн дэлгэрэнгүй тайлбар.

9-11 хуудсанд Нью Йорк мужийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны тайлан
9-р хуудсан дээр арилжааны нийт дүн $911, 333 гээд бүгдийг нь өглөө" гэв.

Харин Г.Уянгын дэлгэсэн баримтын талаар С.Баяр тайлбар хийхдээ "Би солиотой биш. Нэг газар долоон байшингаар яах вэ. Удахгүй Монголд очиж учрыг нь олно " гэжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Орлого.мн(202.179.20.64) 2015 оны 04 сарын 17

Ажлын хажуугаар нэмэлт орлого хийж, амьдрал ахуйгаа сайжруулах хүсэлтэй хэн боловч манайд хандана уу. Утас: 94448429.

0  |  0
Teneg (84.243.192.37) 2015 оны 04 сарын 16

neg doroo ah duu nar hudaldaj baihad amar

0  |  0
ard(202.126.89.161) 2015 оны 04 сарын 16

mongoliin avilgachid idej uuchihaad asuudal namjtal eruul mendiin shaltgaan esvel bolovsroloo deeshluuleh neriidleer gadagshaa garch nuugddag ni mood boljee zorigt zandanshatar bayr hurelsuh ard tumnii nuden deer il baina ard tumen teneg bish shuu

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Zochin(150.129.142.138) 2015 оны 04 сарын 16

Odoo l shydarga shiideh heregtei de iim barimt hyyramch bn gej baihgui

0  |  0
irgen(112.72.11.114) 2015 оны 04 сарын 16

medeelel batlagdsangvi bayriig gvtgsen bn geedl boloo shvv dee.

0  |  0
r(150.129.142.38) 2015 оны 04 сарын 16

Elbegee bayart uruu tuluj atg s avrah blguide

0  |  0
Top