Гутал нь сугарсан ч жагсаалаа дуусгасан нь чухал

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Ирэх сарын 9-нд Москва хотын Улаан талбайд болох Эх орны дайны ялалтын 70 жилийн ойн парадад монгол цэргийн бие бүрэлдэхүүн улсаа төлөөлөн  оролцох юм. Уржигдар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, бригадын генерал Ж.Бямбажав нар жагсаалын бэлтгэлийн ажилтай танилцсан юм. Энэ үеэр буюу парад алхаж байх үед нэгэн цэргийн гутал сугарч хоцорсон талаарх зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Тэгвэл энэ асуудалд Батлан хамгаалах яам фэйсбүүк хуудастаа “Цахим сүлжээгээр манай цэргийн албан хаагчийн гутал сугарсан тухай элдвээр бичиж байна. Гутлын үдээс нь хатуу, дээрээс нь хөлөө дээш жийлттэй учраас сугарчихсан бололтой. Гэхдээ гутал нь сугарсан ч түүртэлгүй, ажралгүй, жагсаалаа хөөдөлгүй дуусгаж байгаа нь өөрөө чухал. Эд зүйлээс илүү эзэн нь өөрөө бэлтгэгдсэн байгаа нь хамгаас чухал. Мэдээж энэ бол том сургамж” гэж бичжээ. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард түмэн(124.158.77.8) 2015 оны 04 сарын 17

Ичиг ичиг жинхэнэ муйхар тэнэгүүд гэж БХЯ-ны мангаруудыг хэлнэ. Тэнэгүүдийг орвонгоор нь халж цэвэрлэх хэрэгтэй

0  |  0
tsereg(49.0.160.185) 2015 оны 04 сарын 16

ochood estoi elgiin avah bhdaa.buderch unah biidee

0  |  0
5555(202.179.11.30) 2015 оны 04 сарын 16

хэрэвээ ард нь ахиад жагсаал явж байсан бол яахав,улаан талбайд бол бөөн шившиг болж жагсаал тараанадаа,ер нь жагсаал явахдаа бүх зүйлээ шалгах хэрэгтэй,хармаанд байх зүйлс, өмдний тэлээ,,,,,,,,,гээгдэж болох бүх зүйл,,, бодох л асуудал

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Зочин(202.179.15.217) 2015 оны 04 сарын 16

Сугарсан ботинкийг хаанахын үйлдвэрийн хэв үлгэр загавараар хэн хийсэн бэ? Тухайн хэрэглээний шаардлагад нийцмээргүй, хөлийн өлмий дарж өвтгөхүйц тааруухан зохиомж хийц-загвартай ботинк харагдаж байна. Хэн нийлүүлсэн, хэн худалдан авалт хийсэн юм бол?. Монгол цэрэг-эр хүний хөлд нь таарсан өмсгөл хэмжээтэй чийг татдагүй чанартай гутал, оймс, жийргийг талбин олгож буй эсэхийг, худалдан авалтыг нь шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн дохиог өгч байна.

0  |  0
зочин(202.126.89.199) 2015 оны 04 сарын 16

Бурхан сайн харж үзжээ.

0  |  0
mus(122.201.24.3) 2015 оны 04 сарын 16

surgamj bolloo do sain vdej behleh heregtei ho tgd amjilt hvsei

0  |  0
hhhhhhhh(103.10.22.74) 2015 оны 04 сарын 16

Hahahah yahav gutal n. Eh orondoo sugarch. Ulaan talbai dr sugaraad uldvel ch

0  |  0
Top