Ханиад, хатгааг ялгаж чадахгүй эмч нараас болж иргэд хохирсоор байх уу

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Хүн өвдөж зовсон үедээ эмнэлэг бараадаж аврал эрдэг. Энэ үед халуун гараа тосон  өвчтний зовиур шаналалыг арилгах, арга ядахад оношлоод өгөх гэж эмч гэдэг мэргэжил байдаг. Харин сүүлийн үед Монголын эмч нарын залуу халаа нэг л дутуу бойжоод байна. Өөрийн биед тохиолдсон ганцхан жишээг дурдахад дүүргийн эмнэлгийн эмчийн хайнга байдлаас болоод амь насаа эрсдэлд оруулчих шахлаа.

Хоолой өвдөөд хэд хоносон ч зүгээр болохгүй улам хүчтэй өвдөж шөнө нойргүй хоносон тул эмнэлэг бараадахаас өөр аргагүй болсон юм. Харин дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв ороход эрүүлжүүлэх байр, эмнэлэг нь мэдэгдэхгүй дүр зураг угтлаа. Хоёр согтуу гэртээ байгаа юм шиг унтана. Үс гэзэг нь сэгсийсэн, нойрмоглосон, солонгос кино үзэж суух хүлээн авах тасгийн хоёр эмч. Тэр өдрийн жижүүр эмч бололтой удаж удаж бас нэг нойрмог царайтай эмч гарч ирэн намайг үзлээ. Үзэх ч гэждээ ам ангайлгаж жаал харж байгаад өвчний талаар ганц үг ч цухуйлгахгүйгаар шинжилгээ өг, хоёр хоногийн дараа хариугаа авч ямар эм хэрэглэхээ шийдээрэй гэлээ. Энэ эмчийн хэлснээр бол би дахин хоёр хоног эм тариа хэрэглэхгүй өвчнөө хүндрүүлж хүлээх ёстой юм байна. Үнэхээр тэсэхийн аргагүй өвдөж байсан тул маргааш өглөө нь хувийн эмнэлгт очтол харин байдал эсрэгээрээ. Хүмүүс нь найрсагаар хүлээн авна. Би ч өөрийн ээлж болмогц эмчид орж үзүүлэхэд ам ангайлгаж хараад л яаралтай хагалах шаардлагатай болсон байна. Тэгэхгүй бол бугласан идээ цээжрүү чинь орж амь насанд аюултай хэмээн их л сандрангуй хэлж миний эмчилгээг эхлүүлсэн юм.

Би дүүргийн эмнэлгийн эмчийн хэлснээр өвчнөө тэсээд хоёр хоног хүлээсэн бол миний цээжрүү идээ гүйж амь насандаа аюул авчрах байсан аж.  Эмч нэртэй иймэрхүү этгээдүүд өрхий, түргэний, дүүргийн гээд шат шатандаа дэндүү олон байгаа нь харамсалтай. Үнэхээр мэдлэг, сэтгэл дутуу дулимаг байна. Дээрээс нь дүүргийн эмнэлэгт харъяаллын дагуу үзүүлэхэд 5000 төгрөгний төлбөр төлнө. Эм тариа хэрэглэсэн бол тэрийгээ нэмж төлнө. Ийм байхад улсын тодотголтой эмнэлэг хэрэг байна уу?

            Энэ бол зүгээр л хоолой өвдөхөд тохиолдсон энгийн жишээ. Энэ байтугай шат шатандаа хүнд суртал гаргадаг, өвчнийг нь буруу оношилж хүндрүүлдэг, хатгаа өвчнийг чагнаж мэдэхгүй үгдрүүлэх эмч нар олон байна. Ялангуяа өрхийн эмнэлэгт нэг бичсэн эмээ удаа дараа бичиж өгдөг, наад захын өвчнийг ч оношилж мэддэггүй хөгшин чавганцаас доор мэдлэгтэй эмч нар ажиллах нь олонтаа. Тийм ч учраас иргэд цаг үрсэн өрхийн эмч нараас зугтан дараагийн шатны эмнэлэгт очсоноор ачаалал нь улам нэмэгдсээр байна. Угтаа бол анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эдгээр эмнэлэгүүдэд хамгийн ур чадвартай эмч нар нь байж яаралтай тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, дараа дараагийн шатанд буюу нарийн мэргэжлийн эмч нарт шилжүүлэх ёстой. Гэтэл бодит байдал дээр  үнэндээ ханиад, хатгааг ялгаж чадахгүй эмч нар өрхийн эмнэлэгт ажиллаж байна. Эмнэлэг бол хүний амь настай холбоотой ажил. “Гайгүй байна” гээд хэдэн эм бичиж явуулсаар байгаад өвчин нь хүндэрсэн тохиолдол бараг л өрх бүрт бий гэхэд хилсдэхгүй. Хүний амь нас, эрүүл мэндээр тоглож суух эрх ч байхгүй байлтай.

Өрхийн эмнэлэг, түргэн тусламж, Дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв гээд шат шатандаа хүнд сурталтай хэдий ч хүнд суртал гаргасан шигээ үйлчлүүлэгч нарт төдийлөн сэтгэл ханамжийг өгч чаддахаа болиод удаж байна. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх нэрийдлээр дүүргийн эмнэлэгт үзүүлэхийн тулд өрхийн эмнэлгээс цаг авдаг байх зэрэг хүнд суртал газар авчихлаа. Цэгцтэй, журамтай байлгах гэсэн ч байгаа оносонгүй, харин ч ачаа тээг болчихлоо. Ихэнхи дүүрэг, амбулаторийн эмч нар өглөөний 09.00-14.00 цагийн хооронд цаг өгөөд түүнээс хойш ганц, хоёр хүн үзсэн болоод л тэдний хувьд ажлын цаг нь дуусчихдаг. Өдрийн 16.00 цагт ажлын байрандаа байдаг өрх, амбулаторийн эмч гэж бараг нүдний цөцгий шиг болчихжээ. Тэднийх ийнхүү ажлын цагаасаа эрт тарж байхад цаана нь өчнөөн олон иргэн өвдөөд маргаашийн цагаа хүлээж зогсдог нь гачлантай.

Мөнгөтэй нэг нь хувийн эмнэлэг бараадаж үзүүлнэ. Харин боломж тааруухан хэд нь Улсын эмнэлгийн хүнд сурталыг тэвчихээс өөр аргагүйд хүрнэ. Уг нь эмч, эмнэлэгийн боловсон хүчнүүд хангалттай ихээр бэлтгэгдэж байгаа боловч чанарын хувьд ярих юм алга. Эмч эмнэлгийн хүнд сурталаас болж иргэд дор дороо бухимдаад, эрүүл мэнд, цаг хугацаагаар хохироод үлддэг. Одоо энэ байдлыг зогсоох цаг нь болжээ. Эрүүл мэндийн салбарын энэ уруудлыг зогсооё, сайд дарга нар аа.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(112.72.13.117) 2015 оны 04 сарын 16

2 oi gureegui huug maani orhiin emchin chavargui hainga uildelees bolj tatalt ogch huviin emnelegt ochij baij hatgalgaa bolsoniug medsen chingelteu durgiin orhiin emch bga yum hatgaa bish hoolou ni ovdson geed onshilj bga emch bn shu

0  |  0
зочин(203.91.118.254) 2015 оны 04 сарын 16

энд таны хувьд бас ноцтой нэг алдаа байна. энэ нь юу вэ гэхээр өвдөж өвдөж бүүр тэсэхээ болиод ирэхийн цагт эмнэлэгт хандаж байна. энэ бол таны 100% буруу магадгүй 2 гэртээ өнгөрүүлэхгүй эмнэлэгт хандсан бол байдал арай дээр байх үед нь эмчилбэл эмчилгээ үүр дүн хурдан хугацаанд сайн байх нь ойлгомжтой байна. мөн хувийн эмнэлэгт очиход таны эм бичиж эмчилгээ хийхээсээ өмнө шинжилгээ заавал авах ёстой байсан ингэж байж наад өвчнийг бүрэн оношлож эдгээх юм. эдгээр бичсэн зүйлийг уншаад нэгийг ойлгоорой.

0  |  0
зочин(203.91.118.254) 2015 оны 04 сарын 16

ийм болохоор мэргэжлийн лабораторийн эмчийг жижүүрт хонуулах тэдгээрийн орон тоог батлах, шаардлагатай шинжилгээний багаж урвалж зэргийг хангалттай байлгах зэргийг дээд шатлалын албан тушаалтан нартаа ойлгуулах. мөн эмнэлэгт эрүүлжүүлэх үйл ажиллагааг явуулах гээд байгаа бол бусад үйлчлүүлэгчдээс өөр газар тусгайд нь байрлуулахгүй бол эмнэлэг нь эмнэлэг биш болоод байгааг анхаарах нь зүйтэй.

0  |  0
зочин(203.91.118.254) 2015 оны 04 сарын 16

нэг юм хэлэхэд энэ тээр дурьдагдсан тохиолдолд дүүргийн эмч таны өвчнийг оношлох, эмчлэхдээ нэг их буруу үйлдэл байгаагүй байна, таны өвчний оношийг хоолойноос чинь арчдас авч үүсгэгчийг тогтоосноор эмчилгээг чинь илүү бодитой найдвартай хийх гэсэн байна.үүнд нэг алдаа байна энэ нь таныг очингуут арчдас дээж авах мөн гарааны антибиотик эмчилгээ хийх. үүнийг хэрэгжүүлэх гэхээр тухайн эмчид шинжилгээ авах зүйл байхгүй байсан байж болох шинжилгээ авахгүйгээр эмчилгээ эхлүүлбэл дараа нь авсан шинжилгээний хариу бодитой гарч чадахгүй байдаг.

0  |  0
vnen(202.179.10.150) 2015 оны 04 сарын 16

Ulsiin emnelegiin xelexgvi gej xeden ymbatai aashnaas oor chadbargvi l wmnuud bj bdag sh de ugaasaa manai Ulsiin Bagsh emch nar gej da dabarsan chadbargvi l wmnuud bdag sh de

0  |  0
зочин(103.26.195.154) 2015 оны 04 сарын 16

Yag unen bichsen bna aa. Orhiin emch nar yu ch meddeggui yun bna lee. Manai huug hatgaa bolsniig medeegui hubiin emnelegt uzuulj bj medsen.

0  |  0
Kh(103.26.193.158) 2015 оны 04 сарын 16

er ni bol haniad chin hatgaa bolohod hagas odor l hangalttai shu de humuus hooloi ovdsn geed toohgui baga zereg daarahad l shuud hatga boldog eum emch onshij chadahguide bish harin udsan hatgaa bol l onshilj chadaagui gej uzne

0  |  0
Аз(202.131.226.243) 2015 оны 04 сарын 16

ээ арайчдээ эмч нар миньдээ арай дэндүү юмаа юу ч мэдэхгүй юугаа сурдаг байнааа одооний эмч гэждээ, Дамаан энэ улсын байгуулагад ажилдаг эмч нар юу ч мэдэхгүй дээрээ хамраа сөхсөн ааштай хүнд сурталтай хогийн новшнууд,,

0  |  0
zochin(202.131.226.243) 2015 оны 04 сарын 16

thh mvv malnuud manai ohiniig hawtgai awsan bhad medehgui vzvvleheer uushgind ni yum bhgui zvgeer geed em bichij uguud emig ni uugaad nemergui zurgiig ni hvrtel awhuulaad yu ch medehgui baisan Uwurhangai orood vzvvlsen chine 2 uushig ni 2uulaa hawtgaitai bna geed shuud emnelegt hewtsen arai dendvv yu ch medehgui malnuud Chingeltei dvvrgiin hvvhdiin emch nar yu ch meddeggui deerees ni aash muutai haritsaagui malnuud ternii orond shuud huwiin sain emnelegt vzvvleerei hvmvvsee..

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Hm (101.11.13.94) 2015 оны 04 сарын 16

Yag unen hatgaa tussan duug maani joohon hanyad hurchij gd em ch bichij uguugui yawuulsan bsan. Huniig geh ochuuhen ch setgelgui humuus

0  |  0
Top