Чуулганы үдээс хойшхи хуралдаан 14 цагаас эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөлийг хэлэлцэн баталлаа.

Хуульд өөрчлөлт оруулах болсон шалтгаан нь ОУВС-гийн шийдвэр гаргах хамгийн дээд нэгж нь Захирагч нарын зөвлөл ба ОУВС-гийн 188 гишүүн улсыг төлөөлөн ажилдаг нэгж нь Захирлуудын зөвлөл юм. Захирлуудын зөвлөл нь 24 гишүүнээс бүрддэг бөгөөд Захирлуудын зөвлөлийн 5 гишүүнийг ОУВС-д хамгийн их квот эзэмшдэг Америкийн Нэгдсэн Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Герман Улс,  Бүгд Найрамдах Франц Улс болон Англи Улс бүхий 5 гишүүн улс томилж, үлдсэн 19 гишүүнийг бусад гишүүн улсууд сонгодог аж. Монгол Улсын хувьд БНСУ, Австрали, Шинэ Зеланд, Узбекистан зэрэг нийт 15 улсуудтай хамт нэг тойрогт харьяалагддаг. Тус тойргийн Гүйцэтгэх захирал, Орлогч гүйцэтгэх захирлыг БНСУ, Австрали Улс болон Шинэ Зеланд улс томилон ажиллуулдаг.

ОУВС хөгжиж буй орнуудыг түлхүү оролцуулах, дуу хоолойг нь нэмэгдүүлэхзорилгоор Захирлуудын зөвлөлийн гишүүнчлэл дэх хөгжингүй оронд хамаарах 2 суудлыг хөгжиж буй оронд шилжүүлэх, 9 болон түүнээс дээш гишүүдтэй тойргуудад хоёрдох Орлогч гүйцэтгэх захирлыг ажиллуулах. Захирлуудын зөвлөлийг бүх гишүүн орнуудын оролцоотойгоор сонгодог тогтолцоонд шилжих юм байна. Энэхүү шинэчлэлийн дагуу ОУВС-гийн ерөнхий хэлэлцээрийн 12 дугаар зүйлд тодорхой нэмэлт өөрчлөлт оруулж буй аж. Ингэснээр

Монгол Улсын харьяалагддаг тойрогт 15 улс хамаардаг учир шинэчлэлийн үр дүнд Монгол Улс нь шийдвэр гаргах явцад өөрийн оролцоогоо илүү нэмэгдүүлэх боломжтой болох юм байна. 

Квотын шинэчлэлийн үндсэн зорилго нь гишүүн орнуудын дэлхийн эдийн засагт эзлэх байр суурийг бодитоор  харуулж, эдийн засгийн өөрчлөлтөд уян хатан байх тогтолцоог бий болгох, мөн хөгжиж буй орнуудын дуу хоолойг нэмэгдүүлэхэд оршиж байна.

УИХ энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр чуулганы үдээс өмнөх хуралдаанаа өндөрлүүллээ. Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагаас үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top