Б.Буджаргал 10 өдрийн гүйлтийн тэмцээнд оролцоно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

"Өөрийгөө ялах" нэртэй зургаа ба 10 өдрийн гүйлтийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" энэ сарын 19-29 өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болох юм. 18 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа уг тэмцээнд манай тамирчин Б.Буджаргал хоёр дахь удаагаа оролцоно. Тэрбээр гүйлтийн спортоор 19 жил хичээллэж буй бөгөөд хэт холын зайн олон өдрийн гүйлтийн Монгол Улсын номер нэг тамирчин юм. Б.Буджаргал тэмцээний бэлтгэлээ Солонгос улсад нэг сар, АНУ-д дөрвөн сар хийсэн бөгөөд "Би түрүүлэх бодолтой байна. Монгол хүний тэсвэр хатуужлыг дэлхийд харуулахыг зорьж байга” хэмээжээ. Тэрбээр нэг өдөр буюу 24 цагийн гүйлтийн 2011-2013 оны Монгол Улсын гурван удаагийн аварга бөгөөд 2013 онд 24 цагийн хугацаанд 180 км зам туулж, Монгол Улсын дээд амжилтыг  тогтоосон. 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотноо болсон зургаан өдрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэлгүй оролцсон ч 485 км зам гүйж тавдугаар байр эзэлж байжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top