Гараар шинжихүй

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16
Анх танилцсан хүнтэйгээ гар барихад хүн бүрт өөр өөр мэдрэмж төрдөг. Хүний гарт өөрийнх нь тухай маш их мэдээлэл хадгалагдаж байдаг.

Ширvvн алга

Эрч хүчтэй хүн. Ийм хүмүүс ихэнхдээ зоримог, алдахаас айдаггvй аж. Тэдний алга голдуу хуурай, хүнтэй гар барихдаа хүртэл чанга байдаг.

Зөөлөн алга

Үлбэгэр сул доройн шинжийн тэмдэг. Гэхдээ ийм хүмүүс тусч, өрөвчхөн байдаг. Тэд гомдомхой, бас өгөөмөр сэтгэлтэй байна.

Зузаан алга

Ийм алгатай хvн нэлээд хувиа бодсон аминчхан нэгэн аж. Тийм хүн зөвхөн албан тушаал ахих, өөрийнхөө нэр төрийг бодох, сэтгэл санаагаа тайван байлгахыг эрмэлздэг байна. Бусдыг хайрладаггvй. Хайр дурлалдаа туйлбартай ханддаг.

Одоо гарын хуруунуудыг ажиглая. Хэн нэгнийг гарын алгаар мэргэлэхдээ хуруунуудыг нь сонждог аж.

Уян хатан хуруу

Эзэн нь аливаад зохицох чадвартайн шинж. Ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө зөв авч гарч чадна. Ийм хүмүүс ихэвчилэн зальжин байдаг аж.

Уян биш хуруу

Өсөрхүү зантай, бусдыг уучилахын оронд, нэгийгээ үзэж байж л санаа нь амарна. Тэд өөрт нь таагvй зүйл хийсэн хүнийг хэзээ чмартахгvй.

Шулуун хуруу

Чөлөөтэй бие даасан байдлын илэрхийлэл. Тэгш хуруу авьяастайн шинж. Ийм хүмүүс ихэвчилэн ой сайтай байдаг.

Муруй хуруу

Энэ нь ихэвчилэн муйхар зантай, боловсрол муутайг илэрхийлдэг.

Хумс

Хумс нь хүний зан авир, эрүүл мэндийн илэрхийлэл байдаг.

Том хумс - Чимээгvй тайвны илрэл

Том хумстай хүмүүс хорслоос болж зовдоггvй. Тэднийг сэргээж сэтгэлийг нь илчлүүлэхийн тулд өдөөн хатгах нь чухал. Тэд биеэ барьж, чимээгvй тэвчээртэй байдаг.

Урт хумс - Чадвартайн шинж

Урт хумстай хүмүүс хэрэв хумснууд нь хэтэрхий нарийн биш бол тэд биеэ барих чадвартай байдаг. Ямар ч тохиолдолд дүрсхийн асахгvй.

Богино өргөн хумс - мэдрэмжийн илэрхийлэл

Мэдрэмж сайтай хүмүүс. Тэднээс өөрийгөө хянаж, цовоо байлгахыг шаардах нь чухал.

Улаан хумс - ходоодны vйл ажиллагаанд өөрчлөлт орсны шинж

Хумсны өнгө эрvvл мэндийн байдлыг харуулдаг. Хумсны цаанаас улаан өнгө давамгайлж байгаа эсэхийг анзаарах нь чухал. Энэ нь хоол боловсруулалт муудаж, ходоодны vйл ажиллагаанд өөрчлөлт орсоны шинж.

Хумсны дээрх цагаан хагас сарнууд-цусны эргэлт муудсны шинж.

Энэ нь хумс тэжээлгvй болж, цусны эргэлт муудсаныг илэрхийлдэг. Хумс ерөөсөө хагас саргvй байвал сайн. Гэхдээ энэ нь ховор.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top