”Аль шабаб” бүлэглэл Иракийн хэт даврагчидтай нэгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Кенийн хэт даврагч “Аль Шабаб” бүлэглэл Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн тухай “AFP” агентлаг мэдээллээ. Тус бүлэглэлийн дайчид “Халифын улс”-ын далбааг барьсан зургаа олон нийтийн сүлжээнд байршуулж “Ариун исламын улсыг хамтдаа байгуулцгаая” гэж бичжээ. Олон улсыг айдаст автуулаад буй дээрх бүлэглэлүүд нэгдэх нь сөрөг үр дагавартай бөгөөд энгийн иргэд ихээр хохирох эрсдэлтэй гэдгийг Аюулгүй зөвлөлөөс сануулжээ. “Халифын вант улс” бүлэглэлийн тэргүүн Бакар аль Багдади “Аль Шабаб” бүлэглэлийг хүлээн авч буйгаа фэйсбүүкээрээ дамжуулан мэдэгджээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.233) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай.үнэ : 22 000₮

0  |  0
Top