Түмэнцогт сумын 80 хувь түймэрт автаад байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 16

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд нөхцөл байдал ийм байна. Айлын хоттой мал шатаж, нутгийн 80 хувь түймэрт автлаа. "Ажлын хэсгийнхэн Түмэнцогт суманд ажиллаж байна. Өнгөрсөн өдрүүдэд гарсан түймэр сумын төв рүү нэг км хүртэл ойртсоныг цурманд оруулж чадсан байсан. Өглөөний байдлаар Түмэнцогт сумын хоёр талд гарсан түймрийг цурманд оруулсан ч дахин дэгдлээ. Учир нь тус суманд маш хүчтэй салхитай байгаа нь түймэр дэгдэхэд нөлөөлж байна. Өдөртөө салхи 18-20 м/сек, шөнөдөө 16-18 м/сек байна. Одоогийн байдлаар онцгой байдлын  150 гаруй ажилтан, нутгийн иргэд шуурхай ажиллаж байгаа ч хүн хүч дутмаг байна. Нийт нутгийн 80 хувь нь түймэрт автсан бөгөөд 20 айлын 22 гэр шатжээ. 

Өнөө өглөөний Онцгой байдлын хэлтсийн хурлаас дэгдээд буй түймрээс үлдсэн 20 хувь газрын 10 хувийг хамгаалах боломжгүй байгааг онцоллоо. Мөн шатаж үхсэн малын тоог гаргах боломжгүй байгаа бөгөөд түймэр цааш дэгдэн аюултай байдалд шилжвэл эмэгтэйчүүд, дунд сургуулийн ахлах ангийнхныг дайчлах тухай яригдаж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(223.62.219.193) 2015 оны 04 сарын 16

Toriin tergvvn yu harjiin ene sumiin gald anhaaraachee hvn hvch yvuulaachee ymar tenegiin

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.97) 2015 оны 04 сарын 16

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top