Б.Бат-Оргил: Сэтгэл санааны тогтворгүй байдал ходоодны өвчлөл үүсгэдэг

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

   Ходоодны өвчин, түүнийг үүсгэгч хеликобактери өнөөдөр хүмүүсийн дунд түгээмэл тохиолдох болсон. Энэ цаашлаад ходоодны олон эмгэгүүдийг үүсгэдэг байна. Тиймээс ходоодны өвчин, түүний эмчилгээний талаар Мэс засал, гэмтлийн эмч, АШУҮИС-н дэргэдэх ДЭМБ-ын Яаралтай болон мэс заслын тусламжийн зохицуулах төвийн менежер Б.Бат-Оргилтой ярилцлаа.

- Ходоодны өвчин ямар шалтгаанаас үүсдэг вэ?

- Буруу хооллолт, хүнсний эрүүл ахуй, шүлсний халдвар, хорт зуршлын нөлөө, сэтгэл санааны хямрал, хоолны хэтэрсэн дэглэм ходоодны үйл ажиллагааг хямрааж, хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж сөрөг урвал, гульгалт, огиулалт, цээж гашуу оргих хорсогох зэрэг шинж тэмдэгүүдийг бий болгодог. Энэ нь сөөргөө, ходоодны амсарын эвэрхий үүсгэх шалтгаан болж өгдөг.

Сөөргөөг эмчилэхгүй бол ходоодны өвчлөл үүснэ. Ходоодны амсарын ивэрхий үүсэх шалтгаанууд гэвэл элэг, цөс, нойр булчирхай, ходоодны үрэвсэл, хорт зуршлууд, хоолойн гүйлсэн булчирхай үрэвсэл, цэр зальгих. Мөн сэтгэл санааны тогтворгүй байдал,ажлын ачаалал, халдварт өвчин, хордлого болох, нүдний өвчин, ходоодны хавдар,  Хеликобактер, эзинофилийн, Золлигэр-Еллисоны хам шинж, дотоод шүүрлийн даавраас шалтгаална.

- Эмийн зохисгүй хэрэглээ ходоодны өвчин үүсэхэд нөлөөлдөг үү?

- Ходоодны өвчний үед тохирох өндөр идэвхитэй, гаж нөлөө багатай эмийг оновчтой сонгох хэрэгтэй. Эмчилгээний үр дүнг хэрхэн хянах хийгээд үр дүнгээс хамааруулан эмийн хэрэглээг зөв зохицуулах нь чухал. Ходоодны хеликобактерыг устгах гэж гурвалсан хүчтэй антибиотокуудыг эмчилгээнд хэргэлдэг. Тухайн антибиотекийн хүчийг сааруулах хуяглал хеликобактерт тогтсоноос уусан антибиотек нөлөөлөхгүй мөөгөнцөр үүсгээд байдаг. Ижил үйлчилгээтэй эмнүүдийг зэрэг хэрэглэх хоол ундтай хослуулж хэрэглээгүйгээс ходоодны эмчилгээ үр нөлөөгүй эмчилгээ болоод байдаг. Ер нь эм бүхэн ходоодны хананы хүчлэг, шүлтлэг (PH) орчныг саармагжуулаж, ходоодны ханын хоол боловсруулах, үйл ажилгааг үргэлж хямруулдаг. Жишээ нь: Аспирин ихээхэн уухад ходоодны сөөргөө үүсгэж, үрэвсүүлдэг.  

- Ходоодны шархлаа гэж яг юу вэ?

- Ходоодны үйл ажилгаа алдагдаж, хеликобактерийн гэмтээсэн ходооны давхаргыг хамарсан улайлт, цууралт, түлэгдэл, соривжилт зэрэг ходоодны эмгэг өөрчлөлтийг ходоодны шархлаа гэнэ.

- Ходоод өвдөж эхлэхэд хүндрэхээс нь өмнө ямар арга хэмжээ авах вэ?

- Нэн түрүүн хеликобактерын шинжилгээ хийлгэж ходоодоо дурандуулах шаардлагатай. Хоолны дэглэм барьж, ходоод, 12 нугалаа гэдэс, нойрбулчирхайн хямрал үүсгэхгүй байх, цөс, цусаа шингэлэх, тостой хоол идэхгүй архи тамхи хэргэлэхгүй байх нь хүндрэлээс сэргийлэх хамгийн сайн арга юм.

- Ходоодны өвчний бактерууд амаар дамжиж хүнд халддаг уу?

- Өөрийнхөө амрыг бодож хүүхэд эрхлүүлж, угжийг хөхөх, өөрөө хүүхдэдээ эрхэлж, амнаасаа болон өөрийн халбагаар хүүхдээ хооллох, тавагтай өрөм, хайлмаг, хоол, салатыг нэг халбагаар ам  дамжуулан амсах, идэх, айрагийг нэг хулаар уух энэ бүгдэд хеликобактер шүлсээр дамжин халдварладаг, үүнийг хүмүүс анзаардаггүй. Энэ нь ахуйн халдвар юм. Хооллохдоо сэжигч байх нь маш чухал.

- Ходоод шархтай болсны шинж тэмдэг яаж мэдэгдэх вэ?

- Цээж гашуу оргиж, хүчтэй өвдөлт аюулхай болон ходоодонд мэдрэгдэнэ. Хий огиулах, бүлэнтэй цус гарах, толгой эргэх, нүд бүрэлзэх шинж тэмдэг илэрнэ. Ходоодны шарх задрах үед ухаан алдаж шоконд орох нь бий.

- Ходоодны шарх хэр түгээмэл өвчин бэ? Өвчлөлийн шалтгаан юунд байна?

- Монголчуудын хоололтой холбоотойгоор гардаг ихээхэн түгээмэл өвчин. Шалтгаан нь ам дамжин халдварласан нөгөөх “Хеликобактер”.

- Ходоодны шархыг төгс эмчлэхэд хэр хугацаа орох вэ?

- Оношоо зөв тогтоож эмчилгээг  сайтар хийвэл нэг сарын дотор эдгэнэ. Эмчилгээний аргыг зөв сонгохгүй бол насан туршдаа эмчилээд сайжрахгүй.

-  Ходоодны шархыг эмчлэхгүй удаан явбал хавдар болох эрсдэлтэй юу?

- Ходоодны шархалаа хавдрын урьтал өвчин гэж томъёологдсон байдаг. Ходоодны үрэвсэлийг эмчлэхийн тулд хеликобактерийн идвэхжилийг арилгах хэрэгтэй. Тэгэхгүй бол үрэвсэл ходоодны ханыг нилэнхүйдээ хамран нэвчдэст \диффузный\ хурдан явцтай хорт хавдар үүсгэнэ. Ходоодны шархлаанаас соривжсон, эд эсийн хатуурлаас ургацаг, хатууралт хавдар үүсдэг.   

- Хеликобактери бохир хүнснээс ч юмуу, хүнээс, хүнд халдах уу? 

- Би түрүүн тодорхой хэлсэн шүлсээр дамждаг. Халбагаар, дамжуулан хооллох үед халдвар их авна. Хеликобактер бол хүнсэнд хадаглагдаад гадаад орчин байх тэсвэргүй. Ходоодны эпител, гувчуур эсэнд шигдэж амьдардаг бичил биетэн.  

- Ходоодоо эрүүл байлгахад хоолоо хэрхэн тохируулах вэ?

- Ходоодондоо хеликобактер оруулахгүй байх шаардлага нь хүнсний эрүүл ахуй. Хүнс одоо хүний хэрэглэгдэхүүн гэсэн шинэлэг утга санааг бий болгож байна. Импортын хүнсний бүтээгдэхүүний найрлага, хоргүй чанар, дотоодод үйлдвэрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний найрлага, сав баглаа, хүчинтэй байх хугацаа зэрэг хүнсний аюулгүй байдал төрийн бодлогод нийцсэнээр бид ходоодны өвчлөлөөс сэргийлж ходоод эрүүл байна. Жишээ нь талх. Бид талх хүнс гээд хэргэлдэг байсан бол одоо савалгааны хугацаа, сав баглаа боодлыг экологийн савалгаанд савалсан байна уу, 100гр ноогдох илчлэг, нүүрс ус, уураг, өөх тос гээд орцын норм стандартын хангалтыг шалгах боломжтой болсоноор хүнс хүний хэрэглэгдэхүүн боллоо.

- Ходоодны өвчнийг ямар ямар аргаар эмчилдэг вэ?

- Нэн түрүүн ходоодны хеликобактерыг шинжлүүлэх хэрэгтэй. Идвэхжил ихтэй олноор тоологдох үед эмчилгээг хийх шаардлагатай. Ихээхэн үрэвсэлтэй өвчин ихтэй үед антибиотек эмчилгээг хийнэ. Тэгэхдээ антибиотекийн мэдрэмж чанар болон харшлын сорилыг хийж байж энэ эмчилгээг явуулдаг.

Ходоодны хана үрэвсээгүй хеликбактер тоологдоогүй тохиолдолд, рефлюкс буюу сөөргөөг монгол эм ууж эмчилэх нь үр дүнтэй. Ходоодны шархалаа үүссэн хүндэрсэн тохиолдолд мэс заслын аргаар эмчилнэ.

- Ходоодны шархлаа бүрэн эдгэрдэг үү?

- Ходоодны шархалаа зөв эмчилгээ хийсэн тохиолдолд бүрэн эдгэнэ.

Д.Солонго

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Байгалмаа(109.243.26.38) 2015 оны 04 сарын 17

Их зөв ярьжээ бачрлалаа

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.177) 2015 оны 04 сарын 17

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top