Ард нийтийн санал асуух нь ардчиллын дээд хэлбэр

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

МАН сонгуулийн тухай хуулиар ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолын  төсөл санаачилж,  санал авахаар Засгийн газарт хүргүүлээд байгаа. 

Энэ хаврын чуулганы хэлэлцэх асуудлын нэг нь Сонгуулийн тухай хууль. Ном журмаараа бол энэ хууль сонгууль явуулахаас наанадаж зургаан сарын өмнө батлагдсан байх ёстой  учир хоног хугацаа давчуу, тэр боломжит хугацаа нь энэ хаврын чуулган болж таараад байгаа юм.

Манай улс төрчид сонгууль бүрийнхээ өмнө Сонгуулийн хуулиа шинэчлэдэг зуршилтай. Үүнийгээ хуулиа төгөлдөржүүлэх гэсэн эрэл хайгуул гэж тайлбарладаг. Харин сонгогчдын зүгээс бол өөрсдийнхөө дахин сонгогдох магадлалыг нэмэгдүүлэх гэсэн  оролдлого гэж харах нь илүүтэй. Үнэндээ бол Монголд парламентат ёс төлөвшиж чадахгүй байгаагийн наад захын жишээ гэвэл энэ сонгуулийн хуулийн тогтворгүй байдал.

Асуудлын гол нь энэ намын жагсаалтаар орж ирэгсдэд байгаа юм. Тэднийг ард түмний төлөөлөл гэж харахад хэцүү. Өөрийг нь хоолонд хүргэсэн намынхаа төлөө л ажиллана. 

 

Сонгуулийн тогтолцоогоо хэрхэн өөрчлөх талаар эрх баригчид өөр  өөр санал бодолтой байдаг.  Энэ нь үг хэлээ ололцоход төвөгтэй нөхцөл байдал үүссэний улмаас МАН бүх нийтийн санал асуулга явуулж Сонгуулийн хуулийн ард гарахаар төлөвлөж байгаа бололтой. Хэрэв энэ удаад үнэхээр МАН-ын санаж сэдсэнчлэн бүх нийтийн санал асуулгаар хуулиа шинэчлээд авчихвал урьдынх шиг сонгууль бүрээр өөрчлөөд байх шаардлагагүй болно.  Учир нь энэ бол ард түмний сонголт учраас хууль тогтоогчдын гарын үзүүрээр дахин дахин өөрчлөхгүй гэсэн үг. Хуулийн тогтвортой, бас нийт ард түмний эрх ашгийг илэрхийлэх сонгуулийн тогтолцоо гэдэг үүднээсээ бол энэ санал асуулгыг буруутгах аргагүй.

2012 оны сонгуулийг мажоритар, пропорционал хосолсон буюу 28:48 гэсэн  хувь тэнцүүлсэн системээр явуулсан. Өөрөөр хэлбэл гишүүдийн 28 нь намын нэрсийн жагсаалтаар орж ирсэн. Асуудлын гол нь энэ намын жагсаалтаар орж ирэгсдэд байгаа юм. Тэднийг ард түмний төлөөлөл гэж харахад хэцүү. Өөрийг нь хоолонд хүргэсэн намынхаа төлөө л ажиллана. Тэд даргынхаа төлөө, намынхаа эрх ашгийн төлөө түрүүлж дуугардаг бэлээхэн жишээ бидний нүдний өмнө ил цагаан байгаа.  Тохиолдлын хүн эсвэл насаараа УИХ-д суухыг санаархагчид, нам дагаж намирагсад улс төрд орж ирэх үүд хаалгыг энэ  пропорционал  хослол нээж өгөөд байгаа юм. Тойрогт очоод гарч чадахгүй, нэр хүндээ гээсэн, ард түмэндээ танигдаагүй  улс төрчдийн ганц найдвар бол мэдээж намын жагсаалт байх бөгөөд  тэд төрд гараад зөвхөн намынхаа дуу хоолой, дуулгавартай зарц байхаас хэтрэхгүй.

Тойрогт очоод гарч чадахгүй, нэр хүндээ гээсэн, ард түмэндээ танигдаагүй  улс төрчдийн ганц найдвар бол намын жагсаалт. Тэд төрд гараад зөвхөн намынхаа дуу хоолой, дуулгавартай зарц байхаас хэтрэхгүй.

 

Тиймээс МАН нэг тойрог, нэг мандат гэсэн  хувилбараар 100 хувь  мажоритар байх нь зүйтэй гэсэн байр сууринаас  хандаж байгаа юм. Жинхэнэ ард түмний төлөөлөл болох үүднээсээ,  нөгөөтэйгүүр тухайн улс төрчийн нэр хүндийн илэрхийлэл болох талаасаа энэ хувилбар илүүтэй гэдэг нь тодорхой. Хэрэв энэ хувилбараар сонгууль явууллаа гэхэд өнөөдрийн энэ 76-ийн хэд нь тойргоос торойтол гарч ирэх бол.

Гэвч энэ хувилбар дээр намууд нэгдэнэ гэдэг  “мянгуужингийн үлгэр”.  Тэр дундаа улс төрийг өөрөөсөө илүү хайрладаг ч  нэр нүүрээрээ тойргоос гарч чадахгүй эрхмүүд  үүнийг хүсэхгүй. Ерөнхий сайдын зөвлөх Б.Дэлгэрмаа харин энэ  мажоритар, пропорционалийн алтан дунджийн талаар судлаач хүнийхээ хувьд  “2012 оны сонгуулиар нэг алдаа гаргасан нь “намын нэрсийн жагсаалт” гээд пропорционалын зохисгүй хувилбарыг гаргачихсан. Уг нь намын жагсаалтад орсон хүмүүс сонгогчдын саналыг давхар авах тийм хувилбар илүү зохистой” хэмээн саяхны нэг ярилцлагадаа дурдсан байна билээ. Тэгэхээр хосолсон тогтолцоонд ч гэсэн гарц боломж байгаа гэсэн үг.

Сонгуулийн хууль хэрхэхээс наана ард түмний санал асуулга илүүтэй анхаарал татаж байна.

Ард түмнээсээ санал асуух нь ардчиллын хамгийн оргил хэлбэр байж таарна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн ард түмний шийдвэр хамгийн зөв байдаг.  Аливаа улс орны хэмжээний асуудлыг бултаараа хэлэлцэж хамтын шийдвэр гаргадаг улс төрийн шинэ соёл төлөвших нэг алхам болно. Нөгөөтэйгүүр монголчуудын эе эвийг гагнах хамгийн сайн аргын нэг нь энэ ард нийтийн  санал асуулга байх магадлалтай. Нэгдмэл үйл хэргийнхээ төлөө нийтээрээ нэг санаа бодолтой байх алхам  эндээс л эхэлнэ гэж харагдаад байна. 

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(43.242.243.116) 2015 оны 04 сарын 17

durakuud uursduu yaji garch irekh we gedgee l bodoji baigaa yum . ard olnoos asuukh yum baikhguy , man-yn ter neg petka khyamdkhan 2-3 terbumaar khiichikhne geji khutsaji baina bilee , nuguu khemnelt yasan be?

0  |  0
Д.Цэцэгмаа(122.201.31.178) 2015 оны 04 сарын 17

76 тойрогтоо нэр дэвших хэрэгтэй. Намын ковот гэдэг нь хэн ч түүнийг дахин сонгохгүй гэдгээ мэдсэн нөхдүүдийн булхай шүү дээ. Тийм л мундаг юм бол тойрогт нэр дэвшээд гараад ирэх хэрэгтэй. 2012 оны сонгуулийн хамгийн том завхрал нь энэ юм. Тойргоос нэр дэвших хэрэгтэй. Холимог систем гэж ямар ч хэрэггүй зүйл. Хэрвээ сонгуулийн хуулийг холимог хэвээр нь батлавал сонгууль өгөхгүй байвал яасан юм бэ? Одоо тэртээ тэрэнгүй улс төр ч бай, эдийн засаг ч бай бүгд нурчихсан юм чинь. Уул нь 3 саяхан хүн амыг тэжээх юу байхав дээ.

0  |  0
П.Булган(103.9.88.170) 2015 оны 04 сарын 17

Монголд парламентат ёс төлөвшиж чадахгүй байгаагийн наад захын жишээ гэвэл энэ сонгуулийн хуулийн тогтворгүй байдал.

0  |  0
сонгогч(202.55.191.76) 2015 оны 04 сарын 17

нам нэрээр улсаа худалдсан бүлэг хүмүүсийг сонгохгүй

0  |  0
хариулах(108.66.135.20) 2015 оны 04 сарын 17

МАН-н саналыг 100 хувь дэмжинэ

0  |  0
Zaluu(219.107.88.158) 2015 оны 04 сарын 17

Tegeed jijig toirog s songogdohoor bas 1 emneleg yumuu 1 hudag gargaj ogchihood busad yed ni ooriigoo bodood yavchihaad baishd. bas hii demii zardaliig mash olon tiish tsatsaj baina. 1000 huuhdiin surguuli barilaa l gene yavah huuhed ni 500 hurehgui tehed UB t 3 eeljeer yavaad bagtahgui surguuliud olon baina!!!

0  |  0
зочин(171.20.3.16) 2015 оны 04 сарын 17

Энэ Их Хурлын гишүүд үнэхээр л ард түмний төлөөлөл юм бол тойргоосоо л гарч ирэх хэрэгтэй. Мэдээж тойргоом гарч ирнэ гэдэг чанга. Тийм болохоор үнэхээр нийгэмд эерэгээр танигдаж чадсан нь гарна, шударга биз дээ.

0  |  0
намсрай(112.72.13.129) 2015 оны 04 сарын 17

МАНын саналыг дэмжиж байнаа

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.177) 2015 оны 04 сарын 17

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
иргэн(122.201.22.107) 2015 оны 04 сарын 17

Сонгуульд нэг ч хүний санал аваагүй атлаа УИХ -д гишүүн болж суудаг энэ зохисгүй тогтолцоог дахин хэрэглэхгүй байх нь зөв. Би өөрөө АН-ын гишүү ч гэсэн МАН-ын саналыг 100% дэмжиж байна. Мажоритар систем.

0  |  0
Top