Нийслэлд том мод шилжүүлэн суулгана

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

 Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжийн дагуу Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлын төслийг хүлээн авч, дүгнэлт гаргах эрх үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана.

Улаанбаатар хотын ногоон байгууламжид том мод шилжүүлэн суулгах ажлын төслүүдийг хүлээн авч дүгнэлт гаргах ажиллагааг холбогдох хууль тогтоомж, журамд нийцүүлэн зохион байгуулж гүйцэтгэл үр дүнг НИТХ-ын Тэргүүлэгчид, Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж ажиллахыг Ажлын хэсэгт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top