Бамбууш ”ирээдүйн” бүтээгдэхүүн үйлдвэрлэснээ хүлээн зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

Бамбууш  ”ирээдүйн” бүтээгдэхүүн үйлдвэрлэснээ хүлээн зөвшөөрчээ

МХЕГ-ын цахим хуудсаар шошгын зөрчилтэй бүтээгдэхүүний талаар нэгэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс шалгалт хийжээ. Энэ сарын 10-ны өдөр “Оргил супермаркет”-аас худалдаж авсан “Бамбууш” компанийн “Корица” нэрийн гурилан бүтээгдэхүүн 2015 оны 4-р сарын 11 өдөр үйлдвэрлэгдсэн гэсэн тэмдэглэгээтэй байсныг худалдан авагч ийнхүү мэдээлсэн юм.


Тус бүтээгдэхүүнийг 10-ны өдөр үйлдвэрлэсэн бөгөөд, цехийн дарга, борлуулалтын менежер зөрчил дутагдлаа хүлээж, цаашид бүтээгдэхүүнд тавигдах дотоодын хяналтаа сайжруулахаар болжээ. Компанийн буруутай үйлдэлд холбогдох хууль, дүрэм, стандартын дагуу торгуулийн арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.
Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн хугацаа гэдэг нь хүнсний түүхий эдийг боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн огноо юм. Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнийхээ хаяг, шошгололтод анхаарч, хууль, дүрэм журам, стандартаа мөрдөж ажилласнаар иргэд эрүүл, чанартай, найдвартай бүтээгдэхүүн хэрэглэхэд чухал нөлөөтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top