Долдугаар сар хүртэл түр үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцоно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

Жолооны үнэмлэх хэвлэх бэлдэц дуусч байгаа учраас “Түр үнэмлэх” олгож эхлэхээр яригдаж байгаа аж. Замын цагдаагийн газрынхны хэлж буйгаар жолооны үнэмлэхний бэлдцийг хэвлэдэг “Смарт солюшн” ХХК-ийн  Замын цагдаагийн газартай хийсэн гэрээ дуусгавар болж, дахин тендер зарласнаас ийнхүү жолооны үнэмлэх хэвлэх ажил зогсож байгаа аж. Тиймээс жолооны үнэмлэх хэвлэх ойрын хугацаа нь ирэх долдугаар сараас эхлэх юм байна. Учир нь тендер зарлах хугацаа 45 хоног, үнэмлэхний бэлдцийг хэвлэхэд 60 хоног шаардлагатай байдаг гэв.

“Бэлдэц маш цөөхөн үлдсэн учраас жолооны үнэмлэхийг хэвлэхгүй байна. Иргэдэд түр үнэмлэх хэвлэж өгөөд асуудлыг шийдэх боломжтой. Энэ асуудлыг Хууль зүйн яаманд хүргүүлсэн ч одоо болтол хариу ирүүлээгүй байна” гэж ЦЕГ-ын харъяа Лицензийн төвийн Аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Н.Пүрэвдорж хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top