Түмэнцогтын түймрийг унтраахын тулд цэргүүдийг дайчилна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд гарсан түймрийн хүрээ бага зэрэг хумигдаж байгаа таатай мэдээ ирлээ. Учир нь өнөөдөр цаг агаар харьцангуй тогтуун байгаа тул түймэр ийн бага зэрэг хумигдаад байгаа аж. Гэхдээ одоогоор түймрийг бүрэн унтарсан гэж мэдээллэх боломжгүй байгаа юм. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан цурманд орсон түймэр дахин дэгдэх магадлалтай байгаа гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдээллээ. Харин түймэр дахин хүчтэй дэгдвэл агаарын түймрийн хяналтыг хэрэгжүүлэх нисдэг тэргийг ажиллуулахаар болсон байна. Мөн Зэвсэгт хүчний жанжин штабаас шийдвэр гаргаж, цэргүүдийг түймэр унтраах ажиллагаанд дайчлахаар болжээ. Түүнчлэн байгалийн гамшигт өртсөн айл өрхүүдэд сумын өвчсний нөөцөд байгаа өвсийг үнэ төлбөргүй өгөхөөр болжээ.     

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ii(182.160.39.66) 2015 оны 04 сарын 18

ulsiin tusuwuus hool ideed arhi uugad hewtej baigaa ene 3 say hund ihdsen tsereguud,batlan hamgaalah salbart ajillaj baigaa buh humuusiig ehleed ene tuimert huj nemheer ywuul harin daraan sain duriin humuusiig awh heregtei

0  |  0
Зочин(183.81.171.135) 2015 оны 04 сарын 17

Зүгээр үнэгүй хоол идээд хэвтэж байгаа цэргүүдээ энэ түймэрт сайн дайчлаасай билээ!!!!

0  |  0
Top