Маргааш хөлбөмбөгийн УАШТ эхэлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд эхлэх гэж байна. Энэ жилээс эхлэн 21 аймгийн гурван бүс, Улаанбаатар хотын есөн дүүрэг, Монголын хөл бөмбөгийн холбоонд бүртгэлтэй клубүүд урьдчилсан шатанд өрсөлдөх юм. Эндээс шалгарсан багууд ирэх зургаадугаар сард болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авна. Идэрчүүдийн УАШТ-ний нээлтийн тоглолт энэ сарын 18-нд буюу маргаашнаас талын бүсээс эхлэх юм.

Бүсийн хуваарь:
IV.18-24 Талын бүс (Хэнтий аймаг. Чингис хот)
IV.20-24 Алтайн бүс (Завхан аймаг. Улиастай хот)
IV.26-30 Хангайн бүс (Хөвсгөл аймаг. Мөрөн хот)
IV.26-30 УБ хотын дүүргүүд, клубүүд (Улаанбаатар хот)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top