О.Гүндэгмаад хүндэтгэл үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Рио-де Жанеро-2016" олимпийн наадамд оролцох эрхээ авсан билээ. Тэгвэл өнөөдөр 15 цагт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, дэд сайд Т.Болдбаатар нар хүндэтгэл үзүүлэхээр болжээ.  Гавьяат тамирчин О.Гүндэгмаа БНСУ-ын Чанвон хотноо болсон "Дэлхийн цом"-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд аваргалж, олимпийн эрхээ гардсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top