Хумсний тань хэлбэр таныг тодорхойлно шүү

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

Хумсаа сайн ажиглаад ямар хэлбэртэй болохыг тодорхойлоорой. Хамгийн чухал нь ургуулсан хумсны хэлбэр бус толиог сайн ажиглаарай.

1. Тэгш өнцөгт хумс

Шинэ содон зүйлийн хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй. Тэр нь үнэртэй ус, гоо сайханы хэрэгсэл эсвэл хоолны жор байсан ч хамаагүй. Түүнийг заавал туршиж үзэх шаардлагатай бөгөөд үүндээ хамаг зүрх сэтгэл, оюун ухаанаа зориулна. Чи байгалиасаа өөдрөг үзэлтэй бөгөөд амьдралын амтыг хэзээ ч алддаггүй. Аливаад хүүхэд шиг баярлаж баясаж байдаг гайхалтай онцлогтой. Хайртай аягаа хагалсан ч үүнд харамсаад байх нь юу л бол. Харин оронд нь өөр аяга авч хагалахгүйн тулд бусад аягануудын байрлалыг өөрчилж мэднэ. Энэхүү хандлага чинь амьдралын бусад бүх салбарт ажиглагддаг. Чамд тохиолдсон бүхнээс өөрийнхөө дүгнэлтийг гаргаж чаддаг. Өмнөө ямар нэгэн зорилго тавьсан бол заавал түүндээ хүрдэг. Гадны таагүй нөлөө чиний зорилгодоо хүрэх хугацаа сунана уу гэхээс зорилгоос чинь ухрааж чадахгүй.

2. Трапец маягийн хумс

Чи өөрийн хүч чадалдаа эргэлздэггүй бөгөөд ямар нэгэн зүйл болохгүй байна гэсэн бодлыг хүлээн зөвшөөрдөггүй. "Өөрийгөө хэрхэн хайрлах уу" гэсэн сэдэвтэй нийтлэлүүдийг унших хэрэг байдаггүй. Учир нь чи өөрийгөө үнэлэх үнэлэмж хангалттай өндөр. Гэхдээ өөртөө хэтэрхий эрдэж "хорвоод хоёрхон үзэл байдаг: нэг нь буруу, харин нөгөөх нь минийх " гэсэн байр байдал чамд таагүй хандах хүмүүсийн тоог олшируулна гэдгийг санаарай.Чамд нэр төр, бусдад төрүүлэх сэтгэгдэл их чухал тул аливаа шүүмжлэлийг эмзэг хүлээж авдаг. Чиний уриа бол "миний амьдралд сургах хэрэггүй, харин зүгээр л тус болчих". Чи эрч хүчтэй, хөдөлгөөнтэй. Мөн ямарч мэдээллийг олж авч чаддаг. Хажуу айлын хов живээс эхлээд дэлхийн хэмжээний улс төрийн явдлыг хүртэл андахгүй.

3. Дөрвөлжин хумс

Анх харвал турьхан, нарийхан, хариугүй амьтан мэт харагдах боловч сэтгэлийн хаттай, аливаа хүнд байдлаас гарч чадах тийм их хүч чадал чамд бий. Чи эрүүл саруулаар сэтгэдэг хүн бөгөөд чиний сэтгэлийн тэнцвэр, тайван амгалан байдалд атаархмаар байдаг шүү. Чи хэзээ ч буйдан дээр хэвтээд " хэрвээ би ингэсэн бол амьдрал өөрөөр эргэх байлаа" гэж бодохгүй. Учир нь чи өнгөрсөн зүйлдээ хэзээ ч харамсдаггүй. Өөрийн биеэ даасан байдлаа өндрөөр үнэлдэг бөгөөд өөрийн орон зайгаа бусдаас харамлаж, хамгаалдаг. Гэхдээ өөрөө хувийн амьдралаа дэлгэдэггүй хэрнээ бусдын  амьдрал руу өнгийж тэднийг гуйгаагүй байхад зөвлөгөө өгөх гээд байдаг онцлогтой.

4. Дугуй хумс

Чи маш мөрөөдөмтхий, сэтгэл хөдлөл ихтэй, төсөөлөл сайтай хүн. Харамсалтай нь чамд өөрийгөө илэрхийлэх, бусдад харуулах урлаг, авьяас чамд заяасангүй. Гэхдээ чи харагдаж байгаагаасаа илүү хариуцлагатай, найрсаг, ухаантай. Бусдын өмнөөс буруутай юм шиг сэтгэгдэл байнга чамайг зовоодог. Бусад хүмүүстэй байнга өөрийгөө харьцуулж тэд нар луу байнга "эргэж хараад" байдаг бөгөөд тэд чамаас илүү сайхан амьдардаг гэдгийг ойлгодог. Чамайг бусдын үзэл бодлоос хараат бус шүүмжлэгч гэж хэлж болохгүй. Ихэнх тохиолдолд чиний шүүмжлэл тухайн хүнд хандах хувийн хандлагаас үүдэлтэй байдаг. Хэрвээ чамд ямар нэгэн хүн таалагдвал "эрэгтэй хүн бол" түүний олон зүйлийг уучилж чадах ба хийсэн хэргийг нь "хурууны" завсраар хараад тоохгүй өнгөрч ч чадна.

5. Сэвүүр маягийн хумс

Хэрвээ хумс чинь дэлгэсэн сэвүүр мэт хэлбэртэй бол чи маш мэдрэмтгий, эмзэг хүн юм байна. Чиний сэтгэлийн нарийн бүтэц, шударга үнэний төлөөх зүтгэл нь тайван амгалан амьдрахад хүндрэл учруулдаг. Чи байсхийгээд л "би ер нь хэн юм бэ", "энэ хорвоод төрөх болсны учир шалтгаан юу вэ" гэсэн философич үзэл бодлууд нөхрийн тань тушаал, ирэх улиралын хямдрал, машинаа хэрхэн байрлуулах зэрэгтэй нэн тэнцүү зовоодог. Гэхдээ хэт боддог гээд бодолдоо автаж, хэвтээд байдаггүй. Чи хөдөлгөөнтэй, эрч хүчтэй. Хошин шогийн мэдрэмж тань нарийн тул атаархах хүн олон. Гэхдээ дэндүү их сандарч, жижиг сажиг зүйл дээр ч уймарч байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top