Чингис бондын өрийг төлнө

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

2017 оноос Манай улс Чингис бондын өрийн 500 сая ам долларыг эргэн төлж эхэлнэ. Энэ өрийг ямар эх үүсвэрээс, хэрхэн яаж төлөх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлвэл төсвийн бодлогоор ойрын гурван жилд ямар арга хэмжээг авах вэ гэдгийг батлах баримт бичиг байхгүй байгаа юм. Тиймээс Дунд хугацааны өрийн удирдлагын баримт бичгийг Сангийн яам боловсруулж байна. Энэхүү баримт бичгийн нэг хэсэг нь өрийн удирдлагын стратегийн баримт бичиг. Улмаар энэ баримт бичигт эргэн төлөлтөө хэрхэн яаж хийх зэрэг бүх зарчмын зохицуулалтыг тусгах юм. Үүний дараа өр зээлийг хэрхэн зарцуулах, ямар зээл авах, мөнгөө юунд зарцуулах, эргэн төлөлтөө хэрхэн, яаж хийх вэ зэрэг бүх зарчмын асуудлыг тусгасан саналаа УИХ-аар батлуулана гэж Сангийн яамнаас мэдээллээ. Хэрвээ энэ бодлогын баримт бичиг батлагдвал манай улс авсан өр зээлээ ямар эх үүсвэрээс яаж төлөх вэ гэдэг нь илүү тодорхой болох юм байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.177) 2015 оны 04 сарын 17

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
зочин(202.179.20.66) 2015 оны 04 сарын 17

ёо ёо ёо аймаар аймаар тэр идэж уусан хүмүүсээр нь төлүүл

0  |  0
Top