Түймэр Түмэнцогт сумын 90 хувийг хамраад байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан түймэр Сүхбаатар аймгийн нутаг руу орж тус аймгийн Түмэнцогт сумын газар нутгийн 90 хувийг хамраад байна. Одоогоор түймрийг цурманд оруулаад байгаа хэдий ч цаг агаарын байдлаас шалтгаалан гал дахин сэргэсээр байгаа талаар албаны хүмүүс мэдээлсээр байна. Олон хоног үргэлжилсэн түймрийн улмаас олон арван айл орон гэргүй болж, олон мянган мал үрэгдээд байгаа юм. Тиймээс Түмэнцогт сумын иргэдэд туслах хандивын аян нийслэлд өрнөсөөр байна. Өнөөдөр 16 цагаас Спортын төв ордонд Олимпийн аварга Н.Түвшинбаяр Сүхбаатар аймагт гарсан түймэртэй холбогдуулж хандив өргөж, монголчууддаа хандив өргөх уриалга гаргахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top