Ажил олгогчдын зөвлөгөөн болов

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажил олгогчдынхоо үйл ажиллагааг дэмжих, Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжоор хүлээсэн ажил олгогчийн үүргээ нэр төртэй биелүүлэн нийгмийн даатгалын сангийн орлого бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан  ажиллаж байгаа ажил олгогчидоо урамшуулах, ажил олгогчдынхоо санал, зөвлөмжийг  сонсох,  тэдэнд нийгмийн даатгалын тухай хуулийн тогтоомж, зөвлөмж, журам заавар, шинэ мэдээ, мэдээллийг хүргэх ажлыг  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ хүрээнд зохион байгуулж байгаа “Ажил олгогчдын зөвлөгөөн-2015”-д  Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  200 гаруй аж ахуйн нэгж,  байгууллагууд урилгаар оролцлоо

Тус хэлтэс нь 2014 онд нийгмийн даатгалд ажиллагсдаа бүрэн хамруулж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа цаг хугацаанд нь гарган хуулиар хүлээсэн Ажил олгогчийн үүргээ ажимжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа Скайтел ХХК-ийг  “Шилдэгийн шилдэг- Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллага”-аар, Монголиан транс ХХК, Эко интернэшнл гео ХХК, М СИ ЭС АЗ-ПАС БРЮЭРИ ХХК, Капитал банк, Ньюфонд ХХК, Юнисервис солюшнс ХХК, Блюскай эйжиа ХХК, Нью энержи стар ХХК, Тахь ко ХХК, ТИ ДИ медиа ХХК, Санко маркетинг Монголиа ХХК-нуудыг Шилдэг-Нийгмийн даатгалын  шимтгэл төлөгч байгууллагаар тус тус шалгаруулан урамшууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top