УИХ-ын чуулган өндөрлөв

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар 2014 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцсэн юм.  Өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл хийх байсан боловч хойшлогдсон юм.

Харин өнөөдөр Тавантолгойн гэрээний төслийг Засгийн газар өргөн барина. Ерөнхий сайд эзгүй ч ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан уг гэрээг УИХ-ын даргад өргөн барих юм. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Гэрээний төслүүдийг УИХ-д өргөн барихын тулд УИХ-аас гаргах шийдвэрийн төсөл, үзэл баримтлалыг мөн Засгийн газраас өргөн барих шаардлагатай байдаг юм байна. Үзэл баримтлал, УИХ-ын шийдвэрийн төслүүд бичиг баримт хэлбэрт орж бэлэн боллоо. Одоо УИХ-ын дарга цаг товлохыг хүлээж байна” хэмээн жиргэсэн байлаа.

Эдүгээ чуулганы хуралдаан өндөрлөсөн хэдий  ч Тавантолгойн гэрээний төслийг өргөн барих цагийн тов хараахан гараагүй байна.  УИХ-ын даргыг ажлын цаг дуусгавар болохоос өмнө гэрээний төслийг хүлээн авах байх гэсэн таамаглал байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top