Мал төллөлт 54.4 хувь байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 17

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих эх малын 54.4 хувь буюу 11670.8 мянга нь төллөж, 11500.2 мянган төл буюу 25.3 мянган ботго, 92.2 мянган унага, 299.0 мянган тугал, 5895.6 мянган хурга, 5190.0 мянган ишиг хүлээн аваад байна. Мал төллөлт өмнөх долоо хоногоос 2.2 саяар нэмэгдэж, төл бойжилт 98.7 хувьтай байна. Том малын зүй бусын хорогдол 170.2 мянга байгаа нь оны эхний нийт хорогдлын 0.3 хувийг эзэлж байна. Хорогдлын дотор өнгөрсөн цас, шуурганы улмаас Булган, Төв, Өвөрхангай, Увс аймгуудад нийт 113.9 мянган мал хорогдсон, зүүн аймагт гарсан түймрийн улмаас Сүхбаатар аймагт 20 гэр, 40 өвөлжөө, хаваржааны хашаа, саравч, 1599 толгой мал, долоон бүл зөгий шатсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top