Ухаантай хүмүүсийн олноос ялгардаг онцлох шинж

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 18

Та өөрийгөө хэр ухаантай гэж боддог вэ. Байгаасаа ч илүү ухаантай болохыг хүсдэг үү. Эсвэл бусдын нүдэнд ухаантай харагдмаар байна уу. Ер нь ухаантай байхын тулд өдөр шөнөгүй ном шагайгаад л,эсвэл эрдмийн зэрэг цол горилж гүйх гээд байх шаардлага байхгүй. Тэгээд яах ёстой гэж. Энэ тун энгийн. Юуны өмнө өөртэйгөө ажилла.

Тэгээд ухаантай хүнд бусдаас ялгарах хэдэн шинж байдгийг анзаар.

  1. Ухаантнууд их ярьдаггүй. Учир нь сонсож байж мэдлэг цуглуулж ухаан сууна гэдгийг тэд сайн мэддэг.
  2. Эзэмшсэн мэргэжлээсээ илүү мэдлэгтэй байдаг. Яагаад гэвэл тэдэнд бүх талын өргөн мэдлэг бий. Аливаа шинэлэг бүхнийг сонирхож байдаг.
  3. Гэртээ зав чөлөөгүй ажиллаж чаддаг. Тэгсэн атлаа ажил амралтын балансыг алддаггүй. Юуг ч зэрэгцүүлэн хийж дуусгана
  4. Нийгмийн амьдрал руу байнга оролцоод тархиа зовоогоод байхгүй. Гэхдээ өөрөөр байх аргагүй нөхцөлд харна, сонсоно, оролцоно.
  5. Түүнд ямар таагүй байсан ч инээмсэглэж чадна.  Хичнээн уурлаж бухимдах зүйл байсан ч тэвчээр гаргадаг.
  6. Түүний ухаантайг байгууллага даяар мэднэ. Харин тэр үүнийг мэддэг ч хөөрч онгирно гэж үгүй. Хэн нэгнийг илүү ухаантай байгаасай гэж боддог.
  7. Хэрэв ухаантнууд удирдагч байлаа гэхэд хамт олноо ухаалаг,эмх цэгцтэй, бүтээлч байлгахыг хичээнэ. Бусдыг аашилж загнахыг үл мэднэ. Зөвхөн эрч хүчтэй, сэтгэлгээ сайтай байхыг үлгэрлэж,бусдыг сайн сайхан руу дагуулна.
  8. Нэг их шаардлагагүй бол нууцлаг чадваруудаа ил гаргаад байхгүй. Яагаад гэвэл ухаантнууд даруу байдаг. Би бусдаас илүү мундаг гэж үзүүлэхийг хэзээ ч хүсдэггүй.
  9. Ухаантнууд дэндүү үнэтэй боловсрол эзэмших гэж зүтгэдэггүй. Хэр их мөнгө төлөв гэдэг тэдний хувьд чухал биш.
  10.    Ямар ч нөхцөлд таныг тэнэг болгож харагдуулах үйлдэл хийхгүй. Хүнийг эвгүй байдалд оруулах хэцүү байдгийг тэд мэднэ. Хүнийг муу харагдуулахыг оролдох нь өөрөө муухай харагдахын шинж гэж тэд үздэг.

Эдгээр зөвлөгөөг анзаарч байгаа хүмүүст  Стив Жобсын  «Өлсөж болно, тэнэг байж болохгүй” гэснийг хэлье.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uoj(76.218.69.21) 2015 оны 04 сарын 18

Tal n taarch bn

0  |  0
Отгон(81.200.55.252) 2015 оны 04 сарын 18

Ухаалаг хүмүүсийн онцлог шинжийн тухай мэдээлэл зөвлөгөөнд баярлалаа. Гэм нь илүү үгтэй, их алдаатай бичжээ. Залруулгыг зөв ойлгохыг хүсэе!

0  |  0
Отгон(81.200.55.252) 2015 оны 04 сарын 18

Ухаалаг хүмүүсийн онцлог шинжийн тухай мэдээлэл зөвлөгөөнд баярлалаа. Гэм нь илүү үгтэй, их алдаатай бичжээ. Залруулгыг зөв ойлгохоыг хүсэе!

0  |  0
Top