Шуугиан таригч Минаж томоожихын учир

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 18

Америкийн шуугиан таригч дуучин бүсгүй Ники Минаж томоожхоор шийдсэн гэнэ. Учир нь тэрээр өөрийн найз залуу Мики Миллантай гэрлэх гэж байгаа аж. Тэдний сүй тавих ёслол хоёр сарын турш үргэлжилсэн дотно харилцааны дараа болжээ. Минаж бүсгүй нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсан дээр бриллиантан шигтгээтэй сүйн бөгжнийхөө зургийг тавьсан байна. Түүний шүтэн бишрэгчид ч энэхүү тэмдэглэлт үйл явдалтай нь холбогдуулан баяр хүргэхээр яарцгаасан гэнэ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top