Гурван найзын хэрсэн нь ирэх долоо хоногт тодорхой болно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 18

“Боловсрол” суваг телевизийн “Гурван найз” олон ангит киноны үргэлжлэх болох “Гурван найз яасан байх нь уу” бүрэн хэмжээний инээдмийн кино энэ сарын 22-нд нээлтээ хийх гэж байна.  Тус кинонд "Эмоци" продакшны залуу жүжигчид тоглохоос гадна жүжигчин Т.Бархүү, А.Туяа, "Маск" продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон тогложээ. Кино зохиолыг жүжигчин О.Тэмүүжин, зохиолч Ж.Оргил нар хамтран бичиж, найруулагчаар нь Ч.Ганзориг ажиллажээ.

"Гурван найз яасан байх нь уу ?" уран сайхны кино нь гурван дуутай. Уг киноны дуунуудыг дуучин Цэлмүүн, Цэцэ нар хамтарч, мөн"Бид 4", "Lumino" хамтлагууд тус тус дуулжээ. Гурван найзын адал явдал “Гурван найз яасан байх нь уу?” киногоор өндөрлөхгүй гэнэ. Тэдний адал явдлууд цааш үргэлжилсээр байх бөгөөд “Гадаадад яасан байх нь уу?”, “Баруун этгээдэд зорчсон нь” гэх мэтээр дараа дараачийн үйл явдлуудыг үзэгчдэдээ хүргэхээр зорьж байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(150.129.143.183) 2015 оны 04 сарын 18

3Naiz herHsen ni ....... HERHSEN ni ....!!!!!!!

0  |  0
Top