Супермодель Жизель Бундхен тайзаа орхилоо

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 18

Бразилийн супермодель Жизель Бундхен загварын тайзнаас бууж байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрээр лхагва гарагийн орой Сан Паулогийн загварын долоо хоногт оролцохдоо сүүлчийн удаа тайзан дээр алхжээ. Тэрээр тайзнаас бууж байгаа ч загварын салбарыг орхихгүй гэдгээ хэлсэн байна.

 Бундхен загварын тайзан дээр сүүлийн удаа гарч ирэхдээ Бразилийг Колчи загварын хувцасыг өмссөн байлаа. Нью Энглэнд Пэтриотс багийн хамгаалагч Том Брэдтэй гэрлэж, хоёр хүүхэдтэй болсон 34 настай супермодель гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top