Р.Пүрэвдагва начин чансааг тэргүүлжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 18

МҮБХ-ноос наадмаас наадмын хооронд болсон барилдаануудын үр дүнгээр чансаагаа тооцдог билээ. Өнгөрсөн жилийн наадмаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ улсын цолтой бөхчүүдийн 19 барилдаан болсон байна. Энэхүү 19 барилдаанд үзүүлсэн амжилтад нь харгалзах оноог өгөхөд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх, улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва 2985 оноогоор тэргүүлж, өнгөрсөн наадмын түрүү бөх, улсын арслан Н.Батсуурь удаалж байна.

Шилдэг 32 бөх


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top