Анхаар: Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 19

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин Л-ийн санамсаргүй асгасан үнс нурамнаас дэгдсэн түймэр бүтэн нэг сумын нутаг дэвсгэрийг гамшгийн бүс болгоод байна. Түймэр энэ сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Хөх чулуу гэдэг газраас эхэлсэн бөгөөд түймрийг бүрэн унтрааж чадаагүйн улмаас Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг руу гал хил дамнан орж иржээ. Түймрийн талаарх мэдээллийг иргэн  н.Номинцэцэг сумын ЗДТГ-т анх өгсөн байна. Уг мэдээллийн дагуу Засаг даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг 156 иргэн, 17 автомашин, хоёр мотоцикль, дөрвөн трактор, нэг ковштойгоор гал унтрахаар очиж ажилласан байна. Гэсэн ч цаг агаарын тааламжгүй байдлаас шалтгаалан түймэр газар авч улмаар гамшгийн хэмжээнд хүрэв.   Түмэнцогт сумыг хамарсан түймэр нутгийн 90 хувийг хамарсан бөгөөд аймгийн төв рүү 50 км хүртэл ойртсон билээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.121) 2015 оны 04 сарын 19

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ нууц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top