Нүүр будалт хийхдээ гаргадаг дөрвөн алдаа

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 19
Хүн болгон мэргэжлийн нүүр будагч шиг төгс будалт хийх албагүй ч энэ тухай анхан шатны ойлголттой байх хэрэгтэй. Бүсгүйчүүдийн нүүр будалт хийхдээ гаргадаг түгээмэл алдаануудыг онцолж байна.

1. Төгс нүүр будалт ямар ч өөгүй байх ёстой. Гэтэл зарим бүсгүйчүүд суурь будаг тавьсан ч юм шиг үгүй ч юм шиг алаг цоог нүүртэй явдаг.

Зөвлөгөө: Суурь будалт ( foundation, powder) –ын зорилго нь 1-рт арьсны өнгөө жигд харагдуулах, 2-рт гадны нөлөө, нар салхинаас булбарай нүүрнийхээ арьсыг хамгаалах гэдэг үндсэн 2 үүрэгтэй байдгийг санаарай.

2. Нүүрнийхээ арьсны өнгөнөөс хэт цайвар өнгийг сонгож суурь будалтаа хийдэг. Хүзүү шанаа руугаа уусгаагүй будалт хийх нь цагаан маск зүүсэн мэт харагдуулдаг.

Зөвлөгөө: Нүүрнийхээ суурь будаг буюу өргөн хэрэглэгддэг шингэн энгэсэг шахмал бас хуурай энгэсэгээ сонгохдоо үндсэн туяа нь шаргал туяатайг сонгох нь шар арьстнууд болон Ази нүүрний арьсанд илүү нийцтэй байдаг. Нийцтэй суурь будгаа хүзүү шанаа руугаа оруулж будвал төрөлхийн мэт харагддаг.

3. Өргөн хөмсөг мода болоод олон бүсгүй залуухан төрхийг хөмсөгний тусламжтайгаар бүтээгээд багагүй хугацааг үдлээ. Түгээмэл алдаа буюу духны голдоо тод зурдаг. Энэ нь ширүүн төрх үүсгэхээс гадна уусалтгүй нэг бөөн харагддаг талтай.

Зөвлөгөө: Хөмсөг урд хэсэгтээ цайвар туяатай байх ёстой. Төгсгөлд хамгийн бараан байхаар уусгаж будаж байгаарай.

4. Нүүрний гэрэл сүүдрийг интернэтээс Европ царайнд тохируулан будсаныг яг дуурайж, нүдний доогуур гэрлийг өргөн урт өгснөөрөө Монгол хүний хацрын төвгөр ясыг хэт тодруулж харагдуулдаг.

Зөвлөгөө: Ази царайнд тохирох гэрэл сүүдрийг тавихдаа гэрлийг нүдний доод зовхины урд хэсгээр доошоо харсан нарийн гурвалжин хэлбэрээр тавьж өгвөл Монгол эмэгтэйчүүдийн нүүр зууван болж хавтгай биш харагдаж чадна.

Нүүр будалт гэдэг бол өдөр тутам хийгддэг үйл гэхээсээ илүү урлаг болтлоо хөгжсөн бүсгүй хүн бүрийн заавал эзэмшиж сурах ёстой мэргэжил юм шүү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
cccccc(27.123.214.122) 2015 оны 06 сарын 28

:) dajgui medeelel bn

0  |  0
Top