Сайн залуугийн 15 шинж

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 19

1. Танд ямар их хайртайгаа хэзээ ч мартуулдаггүй
Хэдэн хүнээс "бид ямар ч хайр сэтгэлгүй болсон учраас салсан” гэдэг үгийг сонсож байснаа ч би мэдэхгүй байна. Тэдэнтэй учирсан эр хүн тэдэнд яг өөрсдийнх нь хүссэн шиг хайрыг мэдруулж чаддаггүй бололтой. Энэ бол хосуудын харилцааны хамгийн чухал хэсэг юм. Сайн эрэгтэй өөрт чинь хайртайгаа үргэлж мэдрүүлж байдаг.

2.Таныг үргэлж дэмжиж байдаг
Та мастерын зэрэг авахын тулд 20 жилийн дараа сургуульдаа эргэж орох, дуулах гараагаа эхлэх эсвэл гэр бүлийнхэндээ илүү цаг гаргахын тулд ажлаасаа гарах зэрэг таны амьдралдаа гаргаж байгаа ямар ч шийдвэр байсан гэсэн сайн эрэгтэй таныг үргэлж дэмжиж байдаг. Тэр хэзээ ч таны урмыг хугалдаггүй. Тэр таны амьдралын чухал хором мөч бүр таны хажууд байж ялагдах үед чинь урам өгч харин ялах үед чинь танаас дутахгүй баярлаж байдаг.

3. Танд үргэлж урам зориг өгдөг
Таныг дэмжихээс гадна байнга урам өгч, зоригжуулж байдаг. Хэн нэгнээс урам авах нь таныг амьдралд үргэлж сайнаар нөлөөлдөг байна.

4. Таны итгэлийг олохын тулд шаргуу ажилладаг
Сайн эрэгтэй тантай бат бөх найдвартай харилцаанд байхыг хүсдэг. Энэ танд итгэх итгэл нь нэмэгдэж байгаагийн шинж юм. Итгэл бол хайр хүндэтгэлийн үндэс сууурь нь юм.

5. Таныг үзэсгэлэнтэй эмэгтэй шүү гэдгийг үргэлж мэдрүүлж байдаг
Тэр таныг сайхан эмэгтэй шүү гэдгийг мэдрүүлж байх нь зүгээр нэг үг хэлэхээс хамаагүй илүү чухал гэдгийг сайн ойлгодог. Тэр танд хүрэхдээ болон харж байхдаа ч байнга үүнийгээ мэдрүүлж таныг яагаад ийм дур булаам юм бэ гэж байнга хэлж байдаг. Тэр таныг спорт хувцастай эсвэл үдшийн гоёлын даашинзтай байсан ч үргэлж сайхнаар хүлээж авдаг.

6. Таныг аюулгүй байлгадаг
"Тэр эрэгтэй л миний хажууд байх юм бол би маш тайван айдасгүй байж чаддаг” гэж хэлж байгаа эмэгтэйтэй та тааралдаж байсан байх. Түүний хэр их мөнгө олдог болон хөгжилтэй байна уу үгүй юу гэдэг огт чухал биш бөгөөд та түүний хажууд тайван байж чадаж л байгаа бол түүний орой унтахдаа чанга хурхирдаг эсэх нь огт асуудал биш юм.

7. Жижиг зүйлсийг ч мартдаггүй
Та ажил дээрээ тайлан бичихийн тулд оройтох шаардлагатай болсон уу? Эсвэл та уран зургийн үзэсгэлэн үзэхийг хүсч буйгаа түүнд хэлж байсан уу? Сайн эрэгтэй иймэрхүү зүйлсийг огт мартдаггүй бөгөөд танд үзэсгэлэн үзүүлж эсвэл ажил дээрээ оройтоход тань хамт байж хань болох болно.

8. Хэзээ ч шугамыг нэвтэлдэггүй
Хосуудын харилцаанд маргалдах зүйл гардаг ч таныг хэзээ ч доромжилж танд гар хүрдэггүй. Сайн эрэгтэй тайван байж асуудал дээр төвлөрөн тайван шийдэж чаддаг.

9. Өөрийгөө хөгжүүлэх гэж хичээдэг
Шинэ зүйл сурах, бусад чадвараа хөгжүүлэх, ном унших гэх зэргээр сайн эрэгтэй үргэлж өөрийгөө хөгжүүлж байдаг. Тэр өөрийнхөө төлөө энэ бүхнийг хийж байж болох ч та хоёрын харилцаанд ч энэ нь ашигтай юм. Тэр тал бүрийн сэдвээр тантай ярилцахад бэлэн байна шүү дээ.

10. Амлалтаа биелүүлдэг
Таны амьдралд зөв хүн байснаар хоосон амлалт таны хүндэтгэлийг хүлээхгүй гэдгийг та ойлох болно. Амлалтаа биелүүлдэг хүн л таны хүндлэлийг олно шүү дээ. Харин сайн эрэгтэй бол тэдний нэг юм.

11. Тантай сэтгэлээ нээн ярилцдаг
Зарим хүмүүс сэтгэл хөдлөл, айдас тэр ч байтугай юу хүсч байгаагаа илэрхийлж чаддаггүй. Гэвч амьдралдаа зөв хүнтэй цуг байснаар энэ бүхэн огт асуудал болдоггүй байна. Сайн эрэгтэй таны хэлсэн зүйлийг цааш задруулдаггүйгээс гадна танаас юм нуух нь танд бухимдал төрүүлж болно гэж боддог учраас танаас огт юм нуудаггүй байна.

12. Танд үргэлж үнэнч, шударга ханддаг
Аз жаргалтай эрүүл харилцааны үндэс суурь нь шударга байдал юм. Сайн эрэгтэй үргэлж шударга байдаг.

13. Таныг шударга нээлттэй байлгаж чаддаг
Нээлттэй, шударга хүнтэй хамт байх нь таныг ч гэсэн шударга нээлттэй байхад хүргэдэг байна. Сайн хүнтэй хамт байх нь таны дотоод сэтгэлийг нээж тантай хуваалцаж байдаг. Та түүнтэй сэтгэл дотрохоо нээн ярилцсанаар сэтгэлийн шаналалаас ангижирч тайвшрахад хүргэдэг байна. Сайн эрэгтэй үргэлж тантай чин сэтгэлээсээ ярилцдаг.

14. Хэзээ ч бүдүүлэг аашилдаггүй
Энэ бол хамгийн чухал зүйлсийн нэг юм. Сайн эрэгтэй хэдий сэтгэл санаа нь тайван бус байсан ч тантай хэзээ ч зүй бус харьцдаггүй. Тэр ганцаараа алхах эсвэл хэн нэгэнтэй ярилцах замаар тайвширч чаддаг.

15. Үргэлж таны талд зогсдог
Ямар ч нөхцөл, ямар ч цаг үе байсан сайн эрэгтэй өөрийн хайраа хүлээн зөвшөөрдөг. Ямар ч саад бэрхшээл тулгарсан сайхан цаг үе ирнэ гэдэгт итгэдэг. Сайн эрэгтэй хэцүү бэрхшээл бүрт үргэлж таны талд зогсдог.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Reeuna(103.26.193.73) 2015 оны 04 сарын 22

Hetsuu dee hetsuu. Amidral deer 10 huruu tegsh hun gej daanch baihgui. Ene 15 shinj neg hund bugd bailaa gej bodohod ter hun chini uur neg talaaraa zaaval dutagdaltai l baij taardag. Eruil mendiin asuudaltai ch yum uu er ni l yamar negen yum zaaval baina.

0  |  0
jagaa(182.250.243.198) 2015 оны 04 сарын 20

Ihenh ni bgaa zaluug meddeg l ym bna. Uneheer minii bodoj bsn shig hun ymaa

0  |  0
emegtei(103.26.193.177) 2015 оны 04 сарын 20

howor l bh

0  |  0
зочин(202.21.106.142) 2015 оны 04 сарын 20

Дэндүү сайн залуугийн шинж байна даа. Ийм залуу олоход ч хэцүү л юм ккк

0  |  0
Top