О.Гүндэгмаагийн буу тэмцээний үеэр хоёр удаа гацсан байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 19

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба МУГТ О.Гүндэгмаа болон түүний дасгалжуулагч Л.Ундралбат нарыг хүлээн авч, уулзсан байна.

Уулзалтын үеэр МУГТ О.Гүндэгмаа буудлагын тамирчидад тулгамдаж байгаа зарим асуудлыг салбарын сайддаа уламжилж арга хэмжээ өгөхийг хүсчээ. Тухайлбал бэлтгэл сургуулилалт хийхэд сумны хангалт хамгийн чухал тул олимпийн бэлтгэл хангах сумны хүрэлцээг бүрэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Мөн тэрээр БНСУ-ын Чанвон хотод явагдсан "Дэлхийн цом"-ын үеэр түүний буу хоёр удаа гацаж оноо хасуулахад хүргэсэн. Энэ нь сумаа зориулалтын бус чийгтэй орчинд хадгалж байгаагаас үүдэлтэй байж болзошгүй тул зориулалтын орчин нөхцөлд сумаа хадгалах боломжийг бүрдүүлэх тал дээр арга хэмжээ авч өгөхийг хүсчээ. Түүнчлэн олипмийн эрхээ авсан тамирчины хувьд дахин буу гацах зэрэг эрсдлээс болж оноо алдахгүй байх нөхцлийг бүрдүүлэх үүднээс шинэ буугаар хангах асуудлыг ч анхааралдаа авч эртхэн шийдвэрлэж өгвөл эртнээс буундаа дасаж бэлтгэл сургуулилтаа базаах нь чухал гэдгийг онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top