Амттай зөвлөгөө:Нимбэгтэй макаронс

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 19

Орц:

Бүйлсний гурил 45 гр Нунтаг сахар 75 гр
Сахар 10 гр Өндөг 1 ш
Хүнсний өнгө оруулагч 2 гр    
Цагаан шоколад 100 гр Нимбэгний шүүс 50 мл

Алхам 1

Амттан бэлдэхэд бидэнд бүйлсний гурил, нунтаг сахар, хүнсний өгнө оруулагч (минийх шар өнгөтэй), өндөгний шар,цагаан шоколад болон нимбэгний шүүс хэрэгтэй.

Алхам 2

Нимбэгний амттан хийхэд цагаан шоколадаа халуун усанд хайлуулна.

Алхам 3 

Шоколадруугаа нимбэгнийхээ шүүсийг хийгээд сайтар хутгана. Маш сайн хүнсний уутаар таглана. Хөртөл нь хөргөгчинд хийнэ.

Алхам 4

Нунтаг сахар болон бүйлснийхаа гурлыг 2 удаа сайн шигшинэ.

Алхам 5

36 гр өндөгнийхээ шарыг сайн хутгана. Дээрээс нь бага багаар элсэн чихрээ нэмж өгнө.

Алхам 6 

Дараа нь хүнсний өнгө оруулагчаа хийж хутгана.

Алхам 7

Дээрэс нь бага багаар нунтаг сахар болон гурилаа нэмж өгөөд доорос нь дээш гэх хөдөлгөөнөөр зуурмагаа хутгана.

Алхам 8

Зуурмаг нь халбаганаас гулсаж байхаар тиймэрхүү өтгөн байх хэрэгтэй.

Алхам 9

Бөөрөнхий болгохын тулд доор нь бөөрөнхий хэвтэй цаас тавиаад хийгээрэй.

Алхам 10

Хооронд нь 3 см зайтай тавих хэрэгтэй.

Алхам 11

Оройг нь тэгшлэхийг тулд хайруулын тавгаараа хатуу газар цохиход зуурмаг чинь бага зэрэг налбайх ёстой. Ингэснийх нь дараа 20-30 мин зүгээр байлгахад гарт наалдахааргүй гадаргуу нь бага зэрэг хатсан байна.

Алхам 12

Хатуу болсоных нь дараа 140°С халуунд 15-18 минут шарагчинд шарна.

Алхам 13

Нэг жигнэмэг дээрээ хөргөсөн амттанаа хийгээд дээрэс нь нөгөө жигнэмэгээ тавьж өгнө. Амттанаа битний хайрлаарай бага зэрэг гадуураа урсаж байх ёстой шүү.

Алхам 14

Бэлэн жигнэмэгээ хөргөгчинд нэг хоног байлгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top