Хүнсний барааны үнэ 4,2 хувиар өсчээ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 4.2 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.2 хувиар өссөн дүнтэй гарсан байна.

Өмнөх сарынхаас дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байгаа аж.

Үнийн дүнгээр тооцвол, нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1100-1500 төгрөг, I зэргийнх 900-1300 төгрөг, II зэргийнх 750-970 төгрөг байна. 

Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1100-аас 1300 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1100 төгрөг, I зэргийн гурил 900 төгрөгөөр тус тус зарагдаж байна. Харин төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.2 хувь, луувангийн үнэ 0.7 хувь, сонгины үнэ 0.4 хувиар өсч бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top