Н.Түмэндэмбэрэл нарын шүүх хурал болно

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Өнөөдөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно. Уг шүүх хурал өнгөрсөн лхагва гарагт болох байсан ч шүүгдэгч Мөнхдэлгэрийн өмгөөлөгч Тунгалагийн шүүх хурал давхцаж байна хэмээн хойшилж байсан юм.
 
Тэднийг Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйлчлэлээр шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top