Тавантолгойн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 20

Засгийн газрын тэргүүн УИХ-ын чуулганы нээлтийн өдөр "Тавантолгой"-н гэрээг УИХ-д өргөн мэдүүлэхээ мэдэгдсэн юм. Гэвч гэрээний төслийг өнөөдрийг хүртэл УИХ-д өргөн мэдүүлээгүй байгаа юм.   

Тэгвэл Монгол Улсын сайд М.Энхсайхан "Тавантолгой"-н гэрээний төслийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ хэмээн мэдэгдлээ. Өнгөрсөн хугацаанд гэрээний бичиг баримт бүрэн эсэхийг хянуулахаар УИХ-ын Тамгын газарт хүргүүлээд байсан аж. Ингээд УИХ-ын тамгын  газраас бүрэн эсэхийг шалгаж дууссан тохиолдолд өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
 
Уг асуудлыг УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагагүй гэж үзэх хүмүүс нэлээдгүй бий.Гэвч УИХ-ын дарга гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм.  Ямартай ч олон жил гацсан “Тавантолгой”-н гэрээний асуудал шийдэгдэх шатандаа орж, УИХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.

Ерөнхий  сайд Ч.Сайханбилэгийн зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод хандан 14 хоногтоо багтаан “Тавантолгой”-н асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ. УИХ-ын даргын зүгээс “Тавантолгой”н гэрээ УИХ-аар орсон тохиолдолд энэ асуудлыг яаралтай хэлэлцэнэ гэсэн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top